Оюуны Санд
  Видео
Malaysia

Малайз улсын боловсрол олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, чанарын өндөр түвшинд боловсрол олгодгоороо дэлхийд танигдаж байгаагаас гадна сургалтын төлбөр болон амьдралын өртөг Англи, Америк, Австрали, Канад зэрэг улсуудтай харьцуулахад харьцангуй хямд бөгөөд ихэнх томоохон сургууль 2 орны давхар дипломтой төгсөх боломж олгодог нь их онцлууштай байдаг. Өөрөөр хэлбэл та Малайзад суралцасны дараа Англи хэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой мөн эдийн засгийн асар их хэмнэлтийг мэдрэх болно.

Малайз улсын  амьжиргааны өртөг зардал Монголтой  бараг адилхан. Тиймээс  их, дээд сургуульд суралцахад  бүх үүд хаалга  нээлттэй гэсэн үг. Тэгэхдээ  боловсролын тогтолцоо нь манайхаас жаахан өөр. Манай улс жилд нэг удаа буюу есдүгээр сард их, дээд сургуулиуд цуглардаг бол Малайзын ихэнх сургуулийн элсэлт нэг, тав, есдүгээр сард  болдог. Зарим сургуулийн элсэлт хоёр, зургаа, арваннэгдүгээр сард болдог. Өөрөөр хэлбэл, жилд 3-4 удаагийн элсэлт авдаг гэсэн үг. Тиймээс Малайз, Сингапурт суралцахыг хүсвэл сургуулиа зөв сонгох нь чухал юм. Шалгалтын тухайд ч бас харилцан адилгүй.  Мэргэжлийн ангийн болон англи хэлний ангийн элсэлт хоорондоо өөр. Их, дээд сургууль болгон хэлний бэлтгэлтэй. Ойролцоогоор 600 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг. Ийм учраас тухайн хүүхэд ямар сургууль сонгосноос хамаарч элсэлтийн талаарх мэдээлэл илүү тодорхой болно.

Ихэнх сургуулийн элсэлт нэг, тав, есдүгээр сард байдаг учраас хэлний болоод мэргэжлийн ангийн элсэлтэд бүртгүүлж болно. Хамгийн гол нь тухайн сургуулийг сонгосноор тэр сургуулийн тухай мэдээлэл нарийвчлагддаг. Өөрөөр хэлбэл, суралцах гэж буй сургуулиас чинь шалтгаалан сургалтын төлбөр болон оюутны байранд төлөх сарын төлбөр зэрэг нь тодорхой болно. Тиймээс сургуулиа зөв сонгох нь гадаадын оюутнуудад эрсдэл багатай  тусдаг аж. “Сургалтын системийн хувьд маш чанга, хатуу учраас оюутнууд сурах зорилгыг өмнөө тавих хэрэгтэй. Малайзын боловсролын байгууллагууд ч ийм шаардлагыг их чухалчилдаг.

Малайзын их, дээд сургуульд сурахад нэг монгол оюутан жилд дунджаар 8-10 мянган ам.дол­лар зарцуулна. Энэ нь Малайзад очоод танай хүүхдэд шаардагдах бүх төлбөр гэж ойлгож болно. Энэ мөнгөнд дөрвөн төрлийн мөнгө багтдаг. Сургууль болгон дээр нэг удаагийн төлөх төлбөр гэж байдаг. Байр, сургалт, хоол энэ гурван төлбөрийг төлнө. 8-10 мянган ам.дол­лар жилдээ төлнө. Тэгэхдээ хичээлийн улирал тутамд буюу гурав хуваагаад төлж болдог юм байна.  Учир нь, гадаадын оюутанд уян хатан ханддаг гэдэг нь энэ. Нэг жилдээ гурван хичээлийн улиралтай. Сургалт, байрны төлбөрөө улирал улирлаар хуваагаад төлчихдөг учраас  амьдрахад боломжийн юм байна.

Малайз улсад суралцах хугацаагаа бас сургуулиа сонгосны дараа таньд зориулсан урт хугацааны визийг суралцах сургууль нь тодорхойлж өгнө.

Fees up to RM1000 + Immigration (max RM110) + Medical Screening RM250 and Insurance (see below) 

 

 

Packages for International Students (Insurance premium per annum in Ringgit Malaysia) 

 

 

Package

Maximum limit per disability

Foreign Students Aged 
≥ 18 but ≤ 60

 

Foreign Students Aged
>60 but ≤ 65

Silver

RM20,000

RM500

 

RM2,150

Gold

RM30,000

RM750

 

RM2,800

Platinum

RM50,000

RM850

 

RM3,800

Малайзын Олон Улсын тэтгэлэг нь Малайзын засгийн газрын санаачилгаар олон улсын чадварлаг, ухаалаг, боловсон хүчнийг Малайзад суралцуулах, татах зорилготой билээ. Энэхүү тэтгэлэгт хамрагдснаар Малайз улсын болон хувийн их дээд сургуулиудад суралцах боломжтой болно.Суралцах чиглэл

  • Инженер
  • Хөдөө аж ахуй, загас агнуур
  • Эдийн засаг, санхүү
  • Мэдээлэл, харилцааны технологи
  • Биотехнологи
  • Хүнсний аюулгүй байдал

Дэд бүтэц:

  • Хүрээлэн буй орчин судлал
  • Анагаах
  • Тэтгэлгийн хэмжээ
  • Нислэгийн тийз
  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэмж
  • Ном болон Малайз дотор аялах аяллын зардал
  • Эрүүл мэндийн даатгал
  • Диплом болон бусад судалгаа шинжилгээний ажилтай холбогдолтой зардлыг олгоно.

Тавигдах шаардлага:

  • 40 нас хүрээгүй байх
  • Голч дүн 3,5-аас их байх
  • IELTS 6.5, TOEFL PBT 580, IBT 92
  • Эрүүл мэндийн хувьд эрүүл байх ба эмчийн үзлэгийн бичиг
  • Малайзын ашиг сонирхол, шаардлагад нийцсэн өөрийн зүгээс хийх ажлын саналаа бичсэн байх.

Малайз улс нь 120 гаруй жил Английн колонс улс байсан бөгөөд үүнийхээ үр нөлөөгөөр ерөнхийдөө европжсон, Англи хэлийг албан ёсны 2 дахь хэлээ болгосон улс юм.

Улсын нийслэл: Куала Лумпур

Албан хэл: Малай, Англи хэл

Шашин: Маш олон үндэснээс нэгдсэн улс учраас олон шашин оршин байдаг боловч хамгийн том бөгөөд албан ёсны шашин нь лалын шашин болдог.

Нийт газар нутгийн хэмжээ: 329,847 кв.км.

Уг улс нь хоёр тусдаа хэсгээс бүрдэнэ. Нэг хэсэг нь Малайзын хойг дээр, нөгөө хэсэг болох зүүн Малайз нь Өмнөд Хятадын тэнгисийн зүүн талд байрлана.Нийт 13 мужтай бөгөөд муж нь дүүрэгт хуваагддаг.

Хил залгаа оршдог улс: Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппин.

Цаг агаар ба уур амьсгал: Малайз бол экваторын бүсээс хойх нь орших халуун, дулаан уур амьсгалтай. 22-30 градусын температуртай.

Мөнгөн тэмдэгт: -Мөнгөн тэмдэгт нь Малайз ренгит (МҮR)

1 $(USD) = 3.5 MYR(Малайз ренгит)

1 MYR (Малайз ренгит)= 450₮(монгол төгрөг)

Азийн соёл зан заншил болоод түүхтэй танилцъя гэж бодвол та Малайз улсыг зорь” гэсэн үг байдаг шүү дээ. Үнэхээр ч олон үндэстэн ястанг өөртөө шингээсэн гүрэн юм. Бас нэг Малайзын бахархал, энэ улсыг Азийн томоохон гүрэн, өндөр хөгжилтэй орон болоход нөлөөлсөн нэг зүйл нь дал мод юм. Малайзын газар нутгийн 59%-ийг дал мод эзэлдэг учраас Дал модон дунд хот сүндэрлэв үү л гэлтэй сайхан харагддаг.

  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
 
Malaysia улсад суралцацгаая...

  • target consulting

    Language house

    Malaysia
    1

    Сургуулийн талаарх ерөнхий мэдээлэл Малайзын хамгийн анхны хэлний сургуулиудын нэг бөгөөд 1990 онд үүсгэн байгуулагдсан ...

  • target consulting

    Малайз-Ваалын их сургууль

    Malaysia
    2

    Олон улсын Малайз-Ваалын их сургууль хамгийн анхны өмнөд азийн Англи улсын сургалтын жишигт нийцсэн орчин үеийн сургууль...

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.