Оюуны Санд
  Видео
England

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыг бүрдүүлэгч үндсэн дөрвөн орны нэг нь Англи (англ. England) юм. Англи орон Их Британи арлын өмнө, зүүн, төв бие дээр Шотланд, Уэльс хоёртой газраар хиллэж, Умард, Ирланд, Кельтийн хэмээх гурван тэнгисээр хүрээлүүлж оршдог. Мөн зүүн урд талаараа Ла-Маншийн хоолой (англиар English Channel - Англи суваг)-гоор Европын эх газраас тусгаарлагдан байдаг. Их Британи арлыг тойрсон 100 гаран жижиг арал Англид харьяалагдана.

Европын баруун хэсгийн арлын улс. Их Британи арал (Ингланд, Шотланд, Валес багтаж байна), Умард Ирландын хойд хэсэг болон хэсэг жижиг арлаас бүрдэж байна. Умард тэнгис, Доверын хоолой, Инглишийн хоолойгоор Европын эх газартай харалдаа оршиж байна. Нийт 11450 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Тэнгис далайн дулаан бүсийн өргөн навчит ойн цаг агаартай. Хамгийн халуундаа 32 хэмээс давахгүй, хамгийн хүйтэндээ хасах 10 хэмээс хэтрэхгүй. Хойд хэсэг болон баруун хэсгийн жилийн хур тунадасны хэмжээ 1100 мм-ээс давж, уулархаг нутагтаа 2000 мм-д хүрдэг, төв хэсгийн нам дор газартаа 700 – 850 мм, зүүн болон зүүн өмнөд хэсэгтээ 550 орчим мм байдаг. 2 – 3-р сардаа хамгийн хуурай, 10 -р сараас дараа жилийн 1-р сар хүртэл хамгийн чийглэг байдаг.

Төрийн тэргүүн: Хатан хаан Элизабет 2-р , 192 оны 2-р сарын 6-ны өдөр суудалд сууж, 1953 оны 6-р сарын 2-ны өдөр хааны титэм зүүв.

Нийслэл: Лондон

Албан ёсны хэл: Англи хэл

Төр засаг: Үндсэн хуульт хаант засагт нэгдмэл улсыг бүрдүүлэгч нэгж-орон

  • Хатан ван: II Элизабет
  • Ерөнхий сайд: Дэвид Камерон

Түүх: Английн вангаар Этельстан гэгч өргөмжлөгдсөн.           927 он

Нутаг дэвсгэр: Бүх талбай - 130,395 км2

Хүн ам: 53.500.000

Мөнгөний нэгж: Фунт стерлинг (GBP)

Утасны код: +44

Байрлал Газарзүй

Нэгдсэн хаант улс нь Европ тивийн баруун хэсэгт байрладаг 244,820 км квадрат газар нутагтай. Англи, Шотланд, Вейлс, Хойд Ирланд гэсэн 4 улсаас бүрддэг. Хойд Ирланд нь зөвхөн газар нутгийн хувьд Нэгдсэн улсад харьяалагддаг(Бүгд найрамдах Ирланд улсын хамт), улсын нийт хэсэг нь усаар хүрээлэгдсэн байдаг(Атлантын далай, хойд далай, Английн  суваг, болон Ирландын далай). Английн суваг нь Нэгдсэн хаант улсыг өмнөд эргээрээ Францаас туслаарладаг.

Нэгдсэн улс нь онгон дагшин байгаль ногоон талаараа алдартай. Эдгээр нь өмнөд болон хойд хэсгээрээ илүү давамгайлдаг, мөн байгаль нь уулархаг толгой болон нам дор уулнаас бүрдэнэ. Нийслэл нь Лондон.

Уур амьсгал

Нэгдсэн хаант улс нь тогтуун уур амьсгалтай, мөн хүрээлэн буй уснаас шалтгаалан нэг өдрөөс нөгөөрүү маш хурдан өөрчлөгдөж болдог. Шотланд хойд хэсгээрээ Английг бодвол хүйтэн байх хандлагатай байхад, Вейлэс ерөнхийдөө үүлээр бүрхсэн чийгтэйдүү байдаг. Температур нь  өвөлдөө 0- зундаа 32-ын хооронд хэлбэлзэнэ. Нэгдсэн хаант улсын аль ч хэсэгт борооны цув нь хувцасны шүүгээнд заавал байх ёстой зүйлсийн нэг.

Түүх болон хүн ам зүй

Нэгдсэн хаант улс нь шуугиантай түүхтэй улс байсан. Эрт цагт Кельт хүмүүс ихэнхдээ Ром, Норсмен, Викингс, Саксон, Нормануудын дайралтанд өртөж шахаанд ордог байсан. Британий ноёрхолын үед Нэгдсэн улс нь өөрсдийн соёл, үнэт чанар, болон Англи хэлийг дэлхий даяар тарааж урт хугацааны туршид гол колончилогч улс байсан, энэ нь одоо соёлд нь бүхлээр нь нөлөөлж байгаа Европ, Ази, Африк гэх олон төрлийн үндэстнүүдтэй цагаачдын тоо огцом нэмэгдэж байгаа улсуудын нэг юм. Үүний зэрэгцээ Британи улс хуучин Британий Хаант улсын үед үүссэн систем бүтцийн заагийг өөрчлөхийн тулд Хамтын нөхөрлөлийн холбоо зэрэг институтад үргэлжлэн дуу хоолойг хайсаар байна.

Одоогийн байдлаар Нэгдсэн хаант улсын хүн ам 62 сая гаруй байна. Англи улс нь хамгийн их хүн амтай бөгөөд дунджаар 52 сая гаруй нь зүүн өмнөд хэсгээрээ амьдардаг байна. Шотландын хүн ам 6 сая,Вейлэс 3 сая гаруй, мөн Хойд Ирландад 2 саяаас багагүй хүн амьдардаг байна. Үндсэн хэл нь Англи хэл, гэсэн хэдий ч цагаачлалын улмаас өөр олон хэлүүдээр ярьдаг.

Нийгэм соёл

Нэгдсэн хаант улсын хөгжил бүтэц нь Англи, Шотланд, Вейлэс, Хойд Ирландын давхцалын соёлүүдаас нь үүссэн гэж болно, гэсэн ч одоо хүртэл өөрсдийн ялгаатай өөр байдал нь байдаг. Дундаж нас нь 39. Сүүлийн жилүүдэд залуу хүмүүс нь суралцахад их хугацаа зарцуулж харин настай хүмүүс нь удаан хугацаанд тэтгэвэрт суух хандлагатай болсон. Тиймээс хүний амьдралын ажилд зарцуулах хугацаа нь багассан. Нэмэгдсэн дундаж наслалт болон ажил хийдэг эмэгтэйчүүд энэхүү хандлагад хувь нэмрээ оруулсан юм.

Эдийн засаг

Их долоо болон Жи20-ийн гишүүн Нэгдсэн хаант улсын эдийн засаг нь худалдан авах чадамжаараа Европдоо Топ 3-т, дэлхийд 6 дахь том улс юм. Түүхэндээ үйлвэржсэн улс болохоороо тэргүүлдэг улс байсан, мөн Лондон нь эдийн засгийн гол төв болон үлдсэнээрээ Нэгдсэн улсын даяарчлагдсан өнгө төрхөд томоохон хувь нэмэр оруулсан юм.

Банк, даатгал, бизнесийн үйлчилгээнүүд нь ДНБ-н ихээхэн хэсгийг бүрдүүлдэг бөгөөд чинээлэг орнуудтай харьцуулахад үйлдвэр, үйлдвэрлэл нь нэн чухал байхаа болиод байгаа. Хэдийгээр ДНБ-д харьцангуй бага хувийг эзэлдэг ч, Нэгдсэн хаант улсын хөдөө аж ахуйн салбар нь  хүнсний хэрэгцээний 60-иад хувийг хангадаг үр дүнтэй салбар хэдий ч ажилын байрны дөнгөж 2 хувийг хангадаг.

Хэдийгээр Европын холбоонд элссэн ч гэсэн Нэгдсэн вант улсын мөнгөн тэмдэгт Паунд Стэрлинг.

Засгийн газар

Нэгдсэн вант улс нь үндсэн хуулийн хаант/парламентын ардчилалтай, мөн дэлхийн олон өөр оронд бий болсноосоо хойш хэрэгжиж эхэлсэн засгийн газрын Вестминстер систем Их Британий нийтлэг хуулийг бий болгосноороо их бахархдаг. Нэгдсэн вант улс нь Хамтын холбооны үүсгэн байгуулагч орнуудын нэг бөгөөд өнөөдрийг хүртэл хамгийн үлгэр жишээ орон хэвээр байгаа юм. НАТО-н үүсгэн байгуулагч гишүүн Нэгдсэн вант улс нь мөн Нэгдсэн үндэсний байгууллагын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн юм.

Англиин засгийн газар одоо хүртэл дангаар Нэгдсэн вант улсын парламентаар зохицуулагддаг. 1999 оны шилжилтийн үед Шотланд, Вейлэс, Хойд Ирланд өөрсдийн захиргааны бүрэлдэхүүнтэй болж өөрсдийн улсыг захиран чиглүүлэх илүү бие даасан эрхтэй болцгоосон. Нэгдсэн вант улсын тэргүүн нь Хатан хаан, мөн парламентын тэргүүн нь Ерөнхий сайд юм. Англи, Шотланд, Вейлэс нь дотоодын засгийн асуудлуудыг бүс нутгийн зөвлөл хариуцдаг.

Амьдрах нөхцөл амьжиргааны зардал

Нэгдсэн вант улсын амьжиргааны зардал нь байршил байршилаасаа хамаараад өөр өөр байна. Амьжиргааны зардал нь долоо хоногт хангамжаасаа хамаараад 120-240 паунд байдаг. Лондон бол Нэгдсэн вант улсын бусад улсаас 25 хувиар их байдаг. Нэгдсэн вант улсад суралцах зардал нь нэг жилийн 4000-18000 паундын хооронд институт, түвшин ямар төрлийн сургууль гэдгээсээ хамаараад өөр өөр байна. Мөн сургалтын зардал нь ерөнхийдөө дээд боловсролын төлбөрөөс харьцангуй доогуур байдаг.

Нэгдсэн Вант улсад суралцахаар ирсэн Европын орнуудын оюутнууд суралцах хугацаандаа Үндэсний Эрүүл мэндийн системийн ашиг тусыг хүртэж болно. Европын бус орны оюутнууд магадгүй Үндэсний Эрүүл мэндийн системийн хүрээнд зарим давуу талыг эдлэх боломжтой.

Нэгдсэн Вант улсын амьдралын хэв маяг нь театр, музей, уран зургийн галерей, түүхэн дурсгалт газар барилга гэх мэт олон төрлийн зүйл үзэх олон боломжууд байдаг. Нэгдсэн Вант улсын ихэнх газруудаар галт тэрэг, эсвэл автобусаар аялах боломжтой Нэгдсэн вант улс нь өглөөний цайтай хоноглох газар, үүрчгэвчтэй аялал хийж яваа хүмүүст зориулсан олон жижиг дэн буудлууд байдаг.

 

Боловсролын тогтолцоо

Шотландаас бусад Нэгдсэн Вант улсын боловсролын систем нь бага, дунд, бүрэн дунд, болон дээд боловсрол гэсэн 4 үндсэн хэсгээс бүтдэг.

5-16 насны бүх хүүхэд өдрийн буюу бүтэн цагийн боловсрол зайлшгүй эзэмших шаардлагатай. Сурагчид 11 нас хүртэл бага сургуульд 16 нас хүртэл дунд сургуульд сурдаг. Сурагчид дунд сургуулиа үргэлжлүүлэн дахин 2 жил суралцаж болно, А түвшний шалгуур давамгайлдаг, хэдийгээр БТЕС, олон улсын бакалавр зэрэг өөр шалгуур, сургалтууд байдаг. Боловсрол, чадварын 2008 оны актаар зайлшгүй суралцах насыг 18 болдож дээшлүүлсэн байна. Улсын сургуулиуд төлбөргүй байдаг, мөн ганцаарчилсан сургуульд хамруулдаг уламжлал ч бас байдаг, эцэг эх нь ерөнхийдөө хүүхдэдээ хамгийн тохиромжтой байдлаар боловсрол олгохыг илүүд үздэг.

Дээд боловсрол нь 3 жилийн бакалаврын зэргээс эхэлнэ. Төгсөлтийн дараах зэрэг нь  мастер(ихэвчлэн 1 жил эсвэл судалгааны ажил), профессор (хамгийн багадаа 3 жил) байна. 

 

Английн боловсролыг тус улсын Боловсролын Яам, Бизнес, Шинэ бүтээл, Ур Чадварын Яам хянадаг байна. Харин орон нутгийн түвшинд орон нутгийн удирдлага нийтийн боловсрол болон улсын сургуульд хэрэгжүүлэх бодлогыг хариуцан ажилладаг.

5-16 насны бүх сурагч бүтэн цагийн боловсролыг заавал эзэмших ёстой байдаг. Сурагчид энэ заавал эзэмших боловсролын дараа 2 жилийн /6 дахь хэлбэр/, А түвшний гэрчилгээ, Их сургуулийн бэлтгэл ангийн гэрчилгээ олгох, Бизнес, Технологийн боловсролын Хэлтсийн гэрчилгээ авах сургалтад мөн үргэжлүүлэн суралцаж болдог. 2008 оны Боловсрол, Ур Чадварын актаар заавал эзэмших боловсролыг олгох насыг 18 нас болгохоор зааж өгсөн байна. Энэхүү актын хэрэгжилтийг 2013 онд 17 нас хүртэл, 2015 онд 18 нас болгохоор шийдвэрлэсэн байна. Улсын сургуульд сурагчид үнэгүй суралцдаг. Мөн хувийн сургуулиуд байдаг тул эцэг эхчүүд өөрсдөд нь аль тохиромжтой арга замаар хүүхдээ сургадаг.

Дээд боловсрол нь ерөнхийдөө бакалаврын 3 жилийн сургалттай байдаг. Дипломын дараах сургалтад хичээл заалгах, судалгааны ажил хийх, магистрийн зэрэг олгох сургалт болон филисофийн докторын сургалт нь хамгийн багадаа 3 жилийн сургалтыг хамардаг.

Дипломын зэрэг олгохын тулд Их дээд сургууль Хааны Эрх Олгох Бичиг шаарддаг ба төлбөрийн доод түвшингээр улсаас санхүүждэг.

 

Та Англи улсад суралцах хүсэлтэй байгаа бол суралцах визний категори болох оноонд суурилсан систем Tier4/хүүхэд/ болон Tier4/ерөнхий/ -ээр виз мэдүүлэх юм.

Tier 4 (General/ерөнхий) оюутан. Нэгдсэн вант улсад ирж байгаа оюутан нь 16-с дээш насных байна.

Харин Tier 4 (Child/насанд хүрээгүй) оюутан нь 4-17 насны хооронд байна. 4-15 насны сурагчид нь зөвхөн төрөл садан нь сургалтын төлбөрийг төлж сургалтанд хамрагдаж болно. 16-17 насны суралцагчийн хувьд тэд National Qualification Framework-ийн 3-р түвшин болон түүнээс дээш түвшингийн сургалтанд хамрагдаж байгаа бол тэд өөрсдөө эсвэл төрөл садангаараа төлүүлэх боломжтой.

16-17 насны англи хэлний Common European Framework А2 түвшний сургалтанд суралцах гэж байгаа суралцагсад нь Tier 4 (General) Student зааврын дагуу виз мэдүүлнэ. 18 наснаас доош насны өөр бусад суралцагсад нь Нэгдсэн вант улсад хамт байх, цуг аялагч болон халамжлагч зэргийн дор виз мэдүүлнэ.

Tier 4 /General/ категорийн дор виз мэдүүлэхэд оноо цуглуулах шаардлагатай ба та албан ёсны лицензтэй спонсороос баталгаажсан Визний захиаг хүлээн авсанаар 30 оноог цуглуулна.Нэмэлт 10 оноог таны амьдралын баталгаажилтын шаардлагыг хангасанаар өгөгдөх юм. Entry Clearance Officers таны юу хүсч байгаа болон ямар зорилготой байгааг шинжиж,тавигдсан шалгуурууд болон нэмэлт баталгаажилтуудыг хангасан эсэхийг тогтоож оноог өгөх болно.

Их Британид Магистрын зэрэг олгох тэтгэлэг. Энэ тэтгэлгийг Английн консулаас зарладаг. (Их Британий Элчин Сайдын Яам) Азийн хөгжлийн Банкны Тэтгэлэгт хөтөлбөр. Энэ хөтөлбөрөөр Япон болон бусад оронд магистр, тvvнээс дээш зэргээр тэтгэлгээр сургана. (Азийн хөгжлийн банк Монгол дахь салбар)

Английн засгийн газрын тэтгэлэг: Чивинигийн

http://www.chevening.com

 

  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
 
England улсад суралцацгаая...

  • target consulting

    Chef Academy of London

    England
    1

    Английн Лондон болон АНУ-н Нью-Йорк дахь  тогоочын Академи Хамгийн гол нь дадлага. Хийж байх хугацаандаа суралцах н...

  • target consulting

    University of Westminster

    England
    2

    1838 онд Английн Лондон хотод Рэжэнт гудамжны Политехникийн Институт нэртэйгээр үүдээ нээж БЭСТМЭНИСТЭР их сургуулийн тү...

  • target consulting

    КИНГСТОН их сургууль

    England
    3

    Лондон хотын Кингстон дүүрэгт байралдаг КИНГСТОН их сургууль нь 1889 онд үүсгэн байгуулагдаж 1992 онд их сургууль болжээ...

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.