Оюуны Санд
  Видео
Canada

Канад
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: A Mari Usque Ad Mare (Латин)
Далайгаас далай руу
Төр засаг Парламентийн засаглалтай ардчилал ба Үндсэн Хуульт Хаант улс
 -  Хатан хаан II Элизабет
 -  Ерөнхий захирагч Дэвид Ллойд Жонстон
 -  Ерөнхий сайд Стивен Харпер
 -  Гадаргын ус (%) 8.92
Хүн ам
 -  Тооцоо () 34,191,000 
 -  Тооллого () 31,241,030

0.966 
Мөнгөний нэгж Канад доллар ($) 

 

Канад (англ. Canadaфр. Canada) нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана.

Өнөөгийн Канадын нутаг дэвсгэрт олон мянган жилийн турш олон овог аймгийн уугуул иргэд амьдарч байжээ. XV зууны сүүлээс БританиФранцын аялагч, судлаач нар Атлантын далайн эргийг судлаж, сүүлд нь суурьшжээ. Долоон жилийн дайны дараа 1763 онд Франц өөрийнхөө Хойд Америк дахь колониудаа бараг бүгдийг нь алдсан байна. 1867 онд Британийн гурван колони холбоо үүсгэснээр Канад нь дөрвөн мужаас тогтсон холбооны эзэмшил газар болжээ. Холбоонд бусад муж, нутаг бага багаар нэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийн тогтоолоор Канад нь Нэгдсэн Вант Улсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ. 1982 онд Канадын актаар Британийн парламентаас хууль зүйн хамаарлаа бүрэн тасалжээ.

Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентийн засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II ЭлизабетАнглиФранц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм.

Нэрийн гарал

Канад хэмээх нэр нь Гэгээн Лоренсийн Ирокезчуудын хэлний "тосгон" буюу "суурин" хэмээх утгатай каната гэсэн үгнээс гаралтай. 1535 онд өнөөгийн Кэбэк хотын бүс нутагт амьдарч байсан оршин суугчид судлаач Жак Картьед Стадакона тосгон хүрэх замыг заахдаа энэ үгийг хэрэглэжээ. Картьер ’Канад’ гэдэг үгийг хэрэглэхдээ зөвхөн тэр тосгоныг бус Стадаконагийн ахлагч Доннаконад харъяалагдах бүх нутаг дэвсгэрт хамаатуулж хэрэглэжээ. 1545 он гэхэд Европын ном, газрын зураг дээр энэ бүс нутгийг Канад гэж бичиж эхлэх болов.

Францын Канадын колони гэж Гэгээн Лоренс голын дагуу орших Шинэ Францын хэсэг болон Их Нууруудын хойд эргийг хэлж байв. Сүүлд энэ газар нь Дээд КанадДоод Канадхэмээх Британийн хоёр колони болон хуваагдсан бөгөөд 1841 онд Британийн Канад муж болон нэгджээ. 1867 онд Канадын Холбоо байгуулагдахад Канад хэмээх нэр бүхэл улсад хэрэглэгдэх болсон бөгөөд Доминион хэмээх нэрийг тус улсын цол болгон олгожээ.[9] 1950-иад он хүртэл тус улсыг Канадын Доминион гэх нь түгээмэл байлаа. Канад Британиас улс төрийн автономит байдлаа баталгаажуулж авснаар холбооны засгийн газар хуулийн баримт бичиг, гэрээнүүдэд Канад хэмээх нэрийг улам бүр их хэрэглэх болсон. 1982 оны Канадын актанд зөвхөн "Канад" гэсэн байх бөгөөд энэ нэр нь одоо цорын ганц хууль ёсны (хоёр хэлэн дээрхи) нэр болсон. 1982 онд тус улсын үндэсний баяр Доминионы өдрийг Канадын өдөр болгон нэрийг нь өөрчилснөөр энэхүү нэрийг бататгасан юм.

Түүх

Анхны үндэстэн ба Инуйтын уламжлалын дагуу уугуул иргэд цаг хугацааны эхэн үеэс хойш нутагтаа оршин суусаар иржээ. Археологийн судалгаанаас үзэхэд 26,500 жилийн өмнө хойд Юконд, 9,500 жилийн өмнө өмнөд Онтариод хүн байсныг баталдаг. МЭ 1000 оны орчимд Викингчүүд Ланс о Мэдоузэд богино хугацаагаар суурьших үед Европчууд анх Америкт хөл тавьжээ. Канадын Атлантын далайн эргийг дараа нь 1497 онд Жон Кабот Английн төлөө нээж судалсан бөгөөд 1534 онд Жак Картье Францын төлөө судалсан. Нэг зууны турш Баскын халим агнагчид болон загасчид Их Эрэг, Кэбэкийн Тадуссакын хоорондох бүс нутгийг улирлын чанартай ашиглаж байлаа.

Францын судлаач Самуэл дэ Шамплэн 1603 онд ирж, 1605 онд Нова Скотиагийн Порт Роял хот, 1608 онд Кэбэк хотын суурийг тус тус тавьж Европын анхны байнгын суурин газруудыг байгуулжээ. Эдгээр нь сүүлдАкадиа ба Канадын нийслэл хотууд болсон. Шинэ Францын Франц колоничлогчид болох Canadiens Гэгээн Лоренс голын хөндийд олноор суурьшсан бол Акадчууд одоогийн Далайн мужуудад нутагласан. Үүний зэрэгцээ Францын үслэг эдлэлийн худалдаачид ба Католик миссионерүүд Их Нуурууд, Хадсон буланМиссиссиппийн усны хагалбараас эхлээд Луйзиана хүртэл газар нутгийг нээн судалжээ. Үслэг эдлэлийн худалдаанд тавих хяналтаас болж Франц-Ирокезийн дайн дэгдсэн юм.

Долоон жилийн дайны нэг хэсэг болох 1759 онд Кэбэк хотод болсонАбрахамын талын тулалдааныгхаруулсан Генерал Вольфегийн үхэлзураг

Англичууд 1610 оны орчим Ньюфаундлэндэд загас агнуурын суурингууд байгуулж, өмнө зүгт арван гурван колонийг колоничилжээ. 1689-1763 онд Колони хоорондын дайндөрвөн удаа гарсан. Эх газрын Нова Скотиа 1713 оны Утрехтийн гэрээгээр Британийн захиргаанд шилжсэн; Долоон жилийн дайны дараа 1763 оны Парисын Гэрээгээр Канад болон Шинэ Францын ихэнх хэсгийгБританид тавьж өгчээ.

1763 оны Эзэн хааны тунхаглалаар Шинэ Францаас Кэбэк мужийг тасдан авч, Кэйп Бретон арлыг Нова Скотиад нэгтгэжээ. Түүнчлэн энэ тунхаглалаар франц-канадчуудын хэл, шашин шүтлэгийн эрхийг хязгаарласан байна. 1769 онд Сент-Жонс арал (одоогийн Принс Эдвардын арал) тусдаа колони болсон. Кэбэкт зөрчилдөөн гарахаас сэргийлж, 1774 онд Кэбэкийн тухай хууль гарган Кэбэкийн нутаг дэвсгэрийг Их Нуурууд болонОхайо голын хөндий хүртэл тэлж, франц хэлкатолик шашин, Францын иргэний эрх зүйг Кэбэкт сэргээжээ. Энэ арга хэмжээ нь Арвангурван колонийн олон оршин суугчдын уур хилэнг хөдөлгөж, Америкийн хувьсгалгарахад түлхэц болсон юм. 1783 оны Парисын Гэрээгээр Америкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Их Нууруудаас өмнөх нутаг дэвсгэрийг Америкийн Нэгдсэн Улсад өгчээ. 50,000 орчим Нэгдсэн Эзэнт Улсын лоялистууд АНУ-аас дүрвэж Канад руу гарав. Далайн мужууд дахь лоялистуудын суурингуудыг дахин зохион байгуулах хүрээнд Нью-Брансвикийг Нова Скотиагаас салгасан. Кэбэк муж дахь англи хэлт лоялистуудын сэтгэл санааг түвшитгэхийн тулд, 1791 оны Үндсэн хуулийн актаар тус мужийг франц хэлт Доод Канад, англи хэлт Дээд Канад хэмээн хувааж, тус бүрт нь өөрийн хууль тогтоох хуралтай байх эрхийг олгожээ.

Канад (Дээд, Доод) нь АНУ болон Британийн Эзэнт Улсын хооронд дэгдсэн 1812 оны дайны гол фронт болсон. Канадыг хамгаалсан нь Британы Хойд Америкчуудын дунд эв нэгдлийн мэдрэмж төрүүлжээ. 1815 онд Британи болон Ирландаас маш олон цагаачид Канад руу цувах болов. XIX зууны эхэнд модны аж ахуй ач холбогдлоороо ангийн үсний худалдаанаас давж гарсан байлаа.

Холбооны эцгүүд, зураач Роберт Харрис, Чарлоттауны хурал ба Кэбэкийн хурлын нэгдэл

Хариуцлагатай засгийн газрыг хүсэж байсан тул 1837 оны бослого дарагдахад хүрэв. Дөрхэмийн тайланд хариуцлагатай засгийн газрыг байгуулж, франц-канадчуудыг Британийн соёлд уусгахыг зөвлөсөн ажээ. 1840 оны Холбооны акт Канад мужуудыг Канадын нэгдсэн мужид нэгтгэсэн. Франц, англи-канадчууд Францчуудын эрхийг сэргээхийн төлөө Ассемблейд хамтдаа ажиллацгааж байв. 1849 он гэхэд Британийн Хойд Америкийн бүх мужийн хэмжээнд хариуцлагатай засгийн газар байгуулагдлаа.

1846 онд Британи, АНУ хоёр Орегоны гэрээнд гарын үсэг зурснаар Орегоны хилийн маргааныг эцэс болгож, хилийг баруун зүгт 49-р өргөргийн дагуу тогтоож, Ванкувер арал болон Бритиш Коламбиа дахь Британийн колониудад зам гаргалаа. Канад Рупертийн газар болон Хойд Мөсөн Далайн бүс нутгийг эзэмшихийн тулд баруун зүгт хайгуулын цуврал экспедиц илгээжээ. Төрөлтийн хувь өндөр байсан тул Канадын хүн ам хурдан өссөн. Харин Британиас ирж байсан цагаачдын тоо Америкийн Нэгдсэн Улс руу гарах цагаачид, ялангуяа Шинэ Англи руу нүүж байсан франц-канадчуудын тоогоор тэглэгдэж байв.

Холбоо байгуулагдсанаас хойших Канадын нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг харуулсан хөдөлгөөнт газрын зураг

Үндсэн хуулийн хэд хэдэн хурлын дараа, 1867 оны Үндсэн хуулийн актаар 1867 оны долдугаар сарын 1-нд Канад нэрийн дор ОнтариоКэбэкНова СкотиаНью Брансвик хэмээх дөрвөн муж бүхий нэг Доминион байгуулан Холбооны үндэс суурийг тавьжээ. Канад Рупертийн газар болон Баруун хойд нутгийг хяналтдаа авч, Баруун Хойд Нутаг дэвсгэрийгбайгуулсан бөгөөд тэндхийн Метисчүүдийн дургүйцэл Улаан голын бослого гарахад хүргэсэн бөгөөд энэ бослогын дүнд 1870 оны долдугаар сард Манитоба мужийг байгуулжээ. Бритиш Коламбиа ба Ванкувер арал (1866 онд нэгдэж Ванкувер арал ба Бритиш Коламбиагийн Нэгдсэн колониуд болсон байлаа), Принс Эдвардын арлын колони 1871, 1873 онд тус тус Холбоонд нэгдэцгээсэн.

Ерөнхий сайд Жон А. Макдоналдын удирдсан Канадын Консерватив Нам дөнгөж үүсэн бий болж байсан Канадын үйлдвэрлэлийн салбарыг хамгаалахын тулд тарифын үндэсний бодлого хэрэгжүүлсэн. Өрнөдийг нээхийн тулд засгийн газар тив дамнасан гурван төмөр замын (хамгийн алдартай нь Канадын Номхон Далайн төмөр зам) барилгын ажлыг санхүүжүүлж, Доминионы Газрын Тухай Акт гарган иргэдэд тал нутагт суурьших боломжийг нээж өгсөн бөгөөд энэхүү нутаг дэвсгэрт эрх мэдлээ бататгахын тулд Баруун-Хойд Нутаг Дэвсгэрийн Морьт Цагдаа байгуулжээ. 1898 онд Баруун Хойд Нутаг Дэвсгэрт гарсан Клондайкын алтны халуурлын дараа Канадын засгийн газар Юконы нутаг дэвсгэрийг байгуулсан. Либерал Ерөнхий сайд Вилфрид Лорьерын удирдлага дор Европын эх газрын цагаачид тал нутагт суурьшсан агаад 1905 онд Альберта,Саскачеван мужууд байгуулагджээ.

1917 онд Канадын цэргүүдВимийн хярын тулалдаанд ялалт байгуулсан юм.

1914 онд Британи дайн зарлахад Канад Дэлхийн нэгдүгээр дайнд автоматаар орж, сайн дурынхныг Өрнөд фронт руу илгээсэн нь Вимийн хярын тулалдаанд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Канадын консерватив Ерөнхий сайд Роберт Борден франц хэлт кэбэкчүүдийн эсэргүүцлийг үл хайхран цэргийн албыг заавал хаах алба болгосноор 1917 оны цэрэг татлагын хямралыг дэгдээв. 1919 онд Канад Британиас тусдаа Үндэстнүүдийн Лигт элссэн бөгөөд 1931 онд Вэстминстрийн тогтоолоор Канадын тусгаар тогтнолыг баталгаажуулжээe.

Их уналт Канадын бүх нутагт эдийн засгийн хүндрэл авчирлаа. Үүний хариуд Альберта, Саскачеван дахь Хоршооллын Хамтын Нөхөрлөлийн Холбоо (ХХНХ) 1940-1950-иад онд Томми Дугласын анх санаачилсан халамжийн улсыг анх зөгнөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британи Германд дайн зарласнаас хойш гурав хоногийн дараа Канад Либерал Ерөнхий сайд Виллиам Лион Маккензи Кингийн удирдлага дор Германд хараат бусаар дайн зарласан. Канадын армийн анхны анги нэгтгэлүүд 1939 оны арванхоёрдугаар сард Британид ирцгээсэн юм. Канадын цэрэг Атлантын Далайн тулалдаан, нуран унасан 1942 оны Франц дахь Дийппийн довтолгооХолбоотны Италийг эзлэх ажиллагааД-өдрийн буултНормандийн тулалдаан, 1944 оны Шэлдтийн тулалдаан зэрэгт чухал үүрэг гүйцэтгэжээ. Нидерландыг эзлэгдсэний дараа дайны үеэр тус улсын хааны гэр бүлийг орогнуулж байсных нь төлөө Нидерланд Канадад талархал хүргэсэн бөгөөд Нидерландыг Нацист Германаас чөлөөлөхөд манлайлж, томоохон хувь нэмэр оруулсных нь төлөө талархснаа илэрхийлсэн. Канадын аж үйлдвэр Канад, Британи, Хятад, Зөвлөлт Холбоот Улсад зориулан цэргийн зориулалттай техник, хэрэгсэл үйлдвэрлэж байсан тул эдийн засаг нь цэцэглэн хөгжжээ. Кэбэкт цэрэг татлагын хямрал дахин дэгдсэн ч гэсэн Канад дэлхийд томдоо орох зэвсэгт хүчинтэйгээр дайныг дуусгасан. 1945 онд дайны үеэр Канад Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн анхны улсуудын нэг болсон.

1949 онд Ньюфаундленд Холбоонд нэгдлээ. Дайны дараа Канад цэцэглэн хөгжиж, эдийн засаг өргөжиж тэлснээр хүүхэд олноор төрж, дайны хөлд нэрвэгдсэн Европын улсуудаас цагаачдыг татах болов.

Лэстэр Б. ПийрсонПьер Трудо нарын дараалан гарч ирсэн Либерал засгийн газруудын удирдлага дор Канадын шинэ өвөрмөц царай бүрэлдэн бий болов. Канад одоогийн агч модны навчит далбаагаа 1965 онд баталсан. Илүү хатуу байр суурьтай франц хэлт Кэбэкийн хариуд холбооны засгийн газар 1969 оны Канадын Албан ёсны хэлнүүдийн тухай актаар албан ёсны хоёр хэлтэй болов. 1967, 1976 онд ялгаварлан гадуурхах үзэлгүй Цагаачлалын хуулиуд баталж, 1971 онд олон соёлоос бүрдсэн улс болох бодлого явуулж эхэлснээр; Европ бус цагаачдын давалгаа тус улсын нүүр царайг өөрчилжээ. Нийтийн эрүүл мэндийн үйлчилгээКанадын тэтгэврийн төлөвлөгөөКанадын оюутны зээлГадаадын хөрөнгө оруулалтыг хянах албаҮндэсний эрчим хүчний хөтөлбөр зэрэг социал-демократ хөтөлбөрүүд 1960-1970-аад онд бий болсон боловч мужийн засгийн газрууд, ялангуяа Кэбэк, Альбертагийн засгийн газрууд эдгээрийн олонхийг өөрсдийн харъяалах асуудалд хөндлөнгөөс оролцсон явдал хэмээн үзэж эсэргүүцсэн байна. Эцэст нь Ерөнхий сад Трудогоор удирдуулсан үндсэн хуулийн хурлууд болж, эдгээрийн үр дүнд үндсэн хуулиа Британиас тусгаарлан 1982 оны Үндсэн хуулийн актанд хувь хүний эрх дээр тулгуурласан Канадын эрх, эрх чөлөөний хартиг гаргасан ажээ. Канадчууд нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоогоороо, түүнчлэн олон соёл, хүний эрхэд тууштай байдгаараа бахархдаг.

Кэбэк 1960-аад оны Чимээгүй хувьсгалын явцад нийгэм, эдийн засгийн асар их өөрчлөлтөд орсон. Жан Лесажийн удирдсан Кэбэкийн үндэсний үзэлтнүүд автономи эрхийг өргөжүүлэх шахалт үзүүлж эхэлсэн. Радикал үзэлтэй Кэбэкийг чөлөөлөх фронт1970 онд Кэбэкийн тусгаар тогтнолыг шаардаж бөмбөг дэлбэлж, хүн хулгайлснаар аравдугаар сарын хямралыг дэгдээсэн. Илүү аядуу үзэлтэй Рене Левескийн Парти Кэбэкуа нам 1976 онд төрийн эрхэнд гарч, 1980 онд Кэбэкийн бүрэн эрхэт байдлын талаар бүх нийтийн санал хураалт явуулсан боловч амжилт олоогүй юм. Брайан Малрунигийн Дэвшилтэт Консерватив Намын засгийн газар 1989 онд Мийч нуурын зөвшилцлөөр Кэбэкийг "өвөрмөц нийгэм" хэмээн үндсэн хуулинд хүлээн зөвшөөрөхийг оролдсон боловч амжилтгүй болжээ. Үндсэн хуулийн маргаанаар дэгдсэн бүсийн хурцадмал байдал бүсийн шинэхэн намууд болох Люсиан Бушараар удирдуулсан Блок Кэбэкуа болон Баруун Канадын Престон Мэннингээр удирдуулсан Канадын Шинэчлэлийн Намд Дэвшилтэт Консервативчуудыг 1993 оны холбооны сонгуулиар тавдугаар байр руу ухраах боломж өгчээ. 1995 онд явагдсан Кэбэкийн бүрэн эрхэт байдлын тухай хоёрдахь удаагийн бүх нийтийн санал асуулга 50.6 : 49.4 буюу маш өчүүхэн хувиар татгалзсан дүн гарчээ. 1997 онд Канадын Дээд Шүүх аль нэг муж дангаараа тусгаарлахыг үндсэн хуульд нийцэхгүй хэмээсэн шийдвэр гаргасан бөгөөд Жан Шретианий Либерал засгийн газар хэлэлцэн тохирсон тусгаарлалтын нөхцлийг заасан "Тодорхой байдлын акт" гаргав. Шинэчлэлийн Нам Канадын Эвсэл болон өргөжиж, Дэвшилтэт Консервативчуудтай нэгдэн Канадын Консерватив Намыг 2003 онд байгуулжээ. 2006 оны холбооны сонгуулиар Консервативчууд Стивен Харперийнудирдлага дор цөөнхийн засгийн газар байгуулахаар суудалтай сонгогдсон. Тэр жилийнхээ сүүлээр Канадын парламент Канадын дотор Кэбэкуаг үндэстэн хэмээн хүлээн зөвшөөрөхөөр бэлэгдлийн саналыг баталжээ.

Засгийн газрын агентлагууд олон жилийн турш хайхрахгүй, зүй бусаар харьцаж байсны улмаас уугуул Анхны Үндэстнүүд 1960-аад онд холбооны шүүхэд газар нэхэмжилж өргөдөл гаргахад хүргэсэн бөгөөд улмаар түүхэн гэрээний эрхүүдээ хүлээн зөвшөөрүүлэхээр холбооны болон мужийн засгийн газруудтай хэлэлцээ хийж эхэлжээ. 1990-ээд онд хэлэлцээний удаан явцад дургүйцсэн дургүйцлээс болж хүч хэрэглэсэн мөргөлдөөнүүд гарсан. Тухайлбал Окагийн хямралИппервошийн хямрал,Густафсен нуурын эсэргүүцэл гарсан. Гэхдээ 1999 онд Канад Нунавутыг байгуулж Инуйтын өөртөө засах эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бритиш Коламбиа дахь Нисгаагийн нэхэмжлэлийг шийдвэрлэв. 2008 онд Канадын засгийн газар уугуул иргэдийг соёлын хувьд уусгахын тулд дотуур байртай сургуулиуд байгуулсныхаа төлөө албан ёсоор уучлал гуйсан.

Засгийн газар ба улс төр

Парламентийн толгой, Оттава

Канад нь үндсэн хуульт хаант засагтай бөгөөд Канадын Хатан хаан II Элизабет төрийн тэргүүн бөгөөд Канадын Ерөнхий сайд засгийн газрын тэргүүн юм. Тус улс парламентын засаглалтай холбооны тогтолцоо, ардчиллын хүчтэй уламжлал бүхий парламентийн ардчилсан улс юм.

Гүйцэтгэх эрх мэдэл нь албан ёсоор, үндсэн хуулийн дагуу хатан хаанд хамаардаг. Гэхдээ үндсэн хуулийн концепцийн дагуу хатан хаан ба түүний томилсон төлөөлөгч болох Канадын Амбан захирагч их төлөв ёслолын шинжтэй, улс төрийн бус үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх нь Канадын засгийн газрын танхимд байдаг. Засгийн газар нь сонгуулиар гарч ирдэг Канадын Нийтийн Танхимын өмнө хариуцлага хүлээдэг сайд нараас бүрддэг бөгөөд Ерөнхий сайд засгийн газрыг тэргүүлдэг. Ерөнхий сайд нь голдуу Нийтийн Танхимын итгэлийг хүлээсэн намын дарга байдаг. Тиймээс Засгийн газрыг гүйцэтгэх эрх мэдлийг идэвхтэй хэрэгжүүлэгч байгууллага гэж үздэг. Хариуцлагатай засгийн газрын зарчмуудаас үүдэн гарч ирсэн энэхүү зохицуулалт засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, Засгийн газрын танхимын бусад гишүүд, Сенатчид, холбооны шүүхийн шүүгчид, хатан хааны корпорациуд, засгийн газрын агентлагуудын тэргүүнүүд, холбооны болон мужийн төлөөлөгчдийг томилохоор сонгодог Ерөнхий сайдын албыг тус тогтолцооны хамгийн хүчтэй байгууллагуудын нэг болгодог. Гэхдээ хатан хаан ба Амбан захирагч үндсэн хуулийн хямрал гарсан онцгой нөхцөлд онц эрхээ хэрэгжүүлэх эрхтэй юм.

Хоёрдахь олон суудал авсан намын дарга сөрөг хүчний удирдагч болдог бөгөөд засгийн газрыг хянаж байдаг парламентийн мэтгэлцээний тогтолцоонд нэг гол үүрэг гүйцэтгэдэг. 2007 оны есдүгээр сарын 27-ноос хойш Микаэл Жан Канадын Амбан захирагчийн алба, 2006 оны хоёрдугаар сарын 6-наас хойш Канадын Консерватив Намын дарга Стивен Харпер Ерөнхий сайдын алба хашиж байгаа бол, 2006 оны арванхоёрдугаар сарын 2-ноос хойш Канадын Либерал Намын дарга Стефан Дион Сөрөг хүчний удирдагчийн үүрэг гүйцэтгэж байна.

Нийтийн танхимын хуралдааны танхим

Холбооны парламент Хатан хаан (Амбан захирагчаар төлөөлүүлсэн) болон хоёр танхимаас бүрддэг. Нийтийн танхим нь сонгуулиар бүрэлддэг бол Канадын Сенатын гишүүд нь томилогддог юм. Нийтийн танхимын гишүүн бүр сонгуулийн тойргуудаас энгийн олонхийн саналаар сонгогддог. Ерөнхий сонгууль нь тогтсон хугацааны дагуу дөрвөн жил тутамд нэг удаа болдог эсвэл Нийтийн танхимын Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаархи санал хураалтаар Засгийн газар итгэл хүлээгээгүй тохиолдолд (зөвхөн цөөнхийн засгийн газар байгуулагдсан үед л боломжтой) ээлжит бус сонгууль зарлаж болно. Суудлыг нь бүс бүсээр нь хуваарилсан Сенатын гишүүдийг Ерөнхий сайд сонгож, Амбан захирагч албан ёсоор томилдог ба тэд 75 нас хүртлээ энэ албыг хашдаг.

2006 оны сонгуулиас хойш холбооны парламентад таван нам төлөөлөлтэй байна. Тухайлбал: Канадын Консерватив Нам (эрх баригч нам), Канадын Либерал Нам (албан ёсны сөрөг хүчин), Шинэ Ардчилсан Нам(ШАН), Блок КэбэкуаКанадын Ногоон Нам. Парламентад суудал авч байсан бүх улс төрийн намуудын жагсаалт нь нэлээд урт болно.

Канадын холбооны бүтцийн дагуу үндсэн хуулиар засгийн газрын хариуцлагыг холбооны засгийн газар ба арван мужид хуваарилсан. Эдгээр мужийн нэг танхимт хууль тогтоох байгууллагууд нь холбооны Нийтийн танхимтай төстэй парламентийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Канадын гурван нутаг дэвсгэр мөн хууль тогтоох байгууллагатай боловч үндсэн хуулийн хариуцлага нь мужийнхаас бага бөгөөд бүтцийн хувьд зарим талаар өөр (жишээлбэл Нунавутын хууль тогтоох хуралд улс төрийн намууд байхгүй бөгөөд зөвшилцлийн үндсэн дээр ажилладаг).

Эрх зүй

Оттавад Парламентийн толгойгоос баруун тийш оршихКанадын Дээд Шүүхийн байр

Үндсэн хууль нь тус улсын дээд хууль бөгөөд бичмэл болон бичигдээгүй хуулиудаас бүрдэнэ.[37] Үндсэн Хуулийн Акт, 1867 нь зарчмын хувьд Нэгдсэн Вант Улсынхтай төстэй парламентийн жижиг дээр үндэслэсэн засаглалыг баталгаажуулж, холбооны болон мужийн засгийн газруудад эрх мэдлийг хуваарилсан. Вестминстерийн Хуулиар бүрэн өөртөө засах эрх олгосон бол 1982 оны Үндсэн Хуулийн Актаар аль ч шатны засгийн газар хэрэгсэхгүй байж болохгүй үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Канадын Эрх, Эрх Чөлөөний Хартиг нэмсэн. Гэхдээ Канадын Эрх, Эрх Чөлөөний Хартийн 33-р хэсэг буюу үл хамаарах заалтад холбооны парламент болон мужийн хууль тогтоох байгууллага таван жилийн хугацаанд Хартийн зарим хэсгийг үл хэрэгсэж болохоор заасан бөгөөд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах томъёоллыг нэмсэн.[38]

Канадын шүүх эрх мэдэл хууль тогтоомжийг тайлбарлахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Үндсэн хуультай зөрчилдөх хууль тогтоомжийг хүчингүй болгох эрх мэдэлтэй юм. Канадын Дээд Шүүх нь хамгийн дээд шатны шүүх бөгөөд эцсийн шатны арбитр юм. Тус шүүхийг Ерөнхий Шүүгч Хатагтай Бэвэрли МакЛаклин 2000 оноос хойш удирдаж байна. Канадын Дээд Шүүхийн есөн гишүүнийг Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын зөвлөснөөр Канадын Амбан Захирагч томилдог. Дээд буюу давж заалдах шатны бүх шүүгчдийг төрийн бус хуулийн байгууллагуудтай зөвшилдсөний үндсэн дээр томилдог. Холбооны засгийн газрын танхим мөн муж болон нутаг дэвсгэрийн түвшний дээд шатны шүүхийн шүүгчдийг томилно. Муж ба нутаг дэвсгэрийн түвшний доод шатны шүүгчдийг тухайн муж ба нутаг дэвсгэрийн засгийн газрууд томилно.

Нийтлэг эрх зүй Кэбэкээс бусад муж, нутаг дэвсгэрт үйлчилдэг бол Кэбэкт иргэний эрх зүй давамгайлдаг. Канадын эрүүгийн эрх зүй нь холбооны улсын харъяалах асуудал бөгөөд Канад даяар нэгдмэл эрх зүйтэй. Хууль сахиулах байгууллага, үүний дотор эрүүгийн шүүхүүд нь мужийн хариуцах асуудал боловч Онтарио, Кэбэк мужуудаас бусад бүх мужийн хөдөө цагдаагийн үүргийг холбооны Канадын Эзэн Хааны Морьт Цагдаагэрээгээр гүйцэтгэдэг.

Гадаад харилцаа ба цэрэг арми

Оттава хот дахь Энхийг сахиулагчдад зориулсан хөшөө

Канад, Америкийн Нэгдсэн Улс хоёрын хооронд дэлхий дээр хамгийн урт хамгаалалтгүй хил байдаг, тус хоёр улс цэргийн ажиллагаа, хээрийн дадлага сургуулий талаар хамтран ажилладгаас гадна, бие биенийхээ хамгийн том худалдааны түншүүд юм. Гэхдээ Канад хараат бус гадаад бодлого хэрэгжүүлдгийн хамгийн тод жишээ нь Кубатай бүрэн харилцаатай байдаг, Иракийн дайнд оролцохоос татгалзсан зэрэг явдал юм. Канад түүнчлэн Нэгдсэн Вант Улс, Францтай түүхэн харилцаатай бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл болон Франкофоний холбоонд (Франц хэлтэн улсуудын холбоо) элсэж, тэдгээрээр дамжуулан Британи, Францын хуучин колони байсан улсуудтай харилцаатай байдаг. Канад Дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийн чөлөөлөлцсөн Нидерланд улстай бат бэх, найрсаг харилцаатай байдаг ба Нидерландын засгийн газар чөлөөлөлтөд оруулсан Канадын хувь нэмрийг санан дурсаж жил бүр Нидерландын бэлэг тэмдэг алтанзул цэцэг Канадад бэлэглэдэг уламжлалтай.

Канад өдгөө 64,000 цэргийн жинхэнэ алба хаагч, 26,000 бэлтгэл бие бүрэлдхүүн бүхий сайн дурын мэргэжлийн зэвсэгт хүчинтэй. Канадын зэвсэгт хүчин (КЗХ) армитэнгисийн цэргийн хүчинагаарын цэргийн хүчнээс бүрдэнэ. КЗХ-ний гол зэвсэг техникээс дурдвал 1,400 байлдааны хуягт машин, 34 байлдааны хөлөг онгоц, 861 нисэх онгоцтой.

Британийн Эзэнт УлсАнглийн Канад дахь Хамтын Нөхөрлөлтэй бат бэх холбоотой байсан нь Бурын хоёрдугаар дайнДэлхийн нэгдүгээр дайнДэлхийн хоёрдугаар дайнд Британийн цэргийн ажиллагаанд томоохон хүчээр оролцоход хүргэжээ. Түүнээс хойш Канад олон талт хамтын ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд дэлхий дахины шинжтэй асуудлыг бусад улс үндэстэнтэй хамтран шийдвэрлэх хүчин чармайлт гаргаж байна. Канад 1945 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн ба 1949 онд НАТО-г үндэслэн байгуулалцсан. Хүйтэн дайны үед Канад Солонгосын дайнд НҮБ-ын хүчинд томоохон бүрэлдхүүнээ илгээсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор АНУ-тай хамтран Хойд Америкийн Агаар Сансраас Хамгаалах Команд (NORAD) байгуулжээ.

Канад НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 1956 оны Суэцийн хямралын үеэр Лэстер Б. Пийрсон НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг оруулах санал дэвшүүлж хурцадмал байдлыг намжааж байв. Тэр цагаас хойш Канад энхийг сахиулах 50 ажиллагаанд оролцсон, үүний дотор 1989 он хүртэл НҮБ-ын энхийг сахиулах бүх ажиллагаанд оролцжээ[44]. Түүнчлэн Руанда, хуучин Югослав болон бусад газар олон улсын хүчний бүрэлдхүүнд бие бүрэлдхүүнээ байнга байрлуулж байв.

Канад 1990 онд Америкийн Улсуудын Байгууллагад (АУБ) элссэн. Канад 2000 оны зургадугаар сард АУБ-ын Ерөнхий Ассемблейн хурлыг Винзорт хийлгэж байсан бөгөөд 2001 оны дөрөвдүгээр сард Америкийн дээд хэмжээний гуравдугаар уулзалтыгКэбэк хотноо хийлгэж байв. Канад Ази-Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны форумаар (АПЕК) дамжуулан Номхон Далайн эргийн улсуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэхийг эрэлхийлж байна.

Канадын цэргүүд Афганистанд

2001 оноос хойш Канад Афганистанд АНУ-ын тогтворжуулах хүчин болон НҮБ-аас эрх олгож, НАТО-гийн командалсан Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчний бүрэлдхүүнд цэргээ илгээсэн. Канад, АНУ хоёр Дэлхийн баруун хагасын аяллын санаачлагаар дамжуулан Канад-АНУ-ын хил дагуу аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд муж улс болон мужийн агентлагуудын хүчин чармайлтыг нэгтгэсээр байна. Канадын Гамшгийн үеийн тусламж, хариу арга хэмжээний баг (DART) сүүлийн жилүүдэд тусламжийн гурван томоохон үйл ажиллагаанд оролцсон. Тухайлбал 2004 онд Өмнөд Азийг нэрвэсэн Энэтхэгийн Далайн газар хөдлөлт, 2005 оны Катрина хар салхи, 2005 оны Кашмирийн газар хөдлөлтийн дараа 200 хүнтэй баг илгээж байсан.

2007 оны хоёрдугаар сард Канад, Итали, Британи, НорвегОрос ядуу улс орнуудад олон сая хүний амийг аварч болох вакцин гаргаж авахад нэмэр болох 1.5 тэрбум долларын төслийг санхүүжүүлэхээр болсноо мэдэгдэж, бусад улсыг үүндээ нэгдэхийг уриалжээ. 2007 оны наймдугаар сард Оросын экспедиц Хойд туйлд Оросын далбааг хатгасны дараа Хойд Мөсөн Далайн усан дахь Канадын бүрэн эрхэт байдалд асуудал учрав. Канад 1925 оноос хойш тус бүсийг өөрийн бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэр гэж тооцсоор иржээ.

Мужууд ба нутаг дэвсгэрүүд

Канадын арван муж, гурван нутаг дэвсгэрийг харуулсан геополитикийн газрын зураг

Канад нь арван муж, гурван нутаг дэвсгэрээс бүрдсэн холбооны улс бөгөөд эдгээрийг бүсчилж болдог. Баруун Канад нь Бритиш Коламбиа болон тал нутгийн гурван мужаас (АльбертаСаскачеванМанитоба) бүрдэнэ. Төв Канад КэбэкОнтарио мужуудаас бүрдэнэ. Канадын Атлантын Далайн Бүс нь далайн эргийн гурван муж (Нью-БрансвикПринс Эдвардын аралНова Скотиа), болон Ньюфаундленд ба Лабрадороосбүрдэнэ. Зүүн Канад гэж Төв Канад, Канадын Атлантын Далайн Бүсийг хамтад нь хэлдэг. Гурван нутаг дэвсгэр (ЮконБаруун Хойд Нутаг ДэвсгэрНунавутХойд Канадыг бүрдүүлдэг. Мужууд нь нутаг дэвсгэрээс илүү их өөртөө засах эрхтэй. Муж, нутаг дэвсгэр бүр өөрийн бэлэг тэмдэгтэй.

Мужууд нь Канадын нийгмийн ихэнх хөтөлбөрийг (тухайлбал эрүүл мэнд, боловсрол, халамж) хариуцдаг бөгөөд хамтдаа холбооны засгийн газраас их орлого цуглуулдаг дэлхийд бараг цорын ганц бүтэц юм. Холбооны засгийн газар зарцуулах эрх мэдлээ ашиглан Канадын эрүүл мэндийн тухай акт зэрэг үндэсний бодлогыг мужуудад хэрэгжүүлж болно. Мужууд эдгээрт хамрагдахгүй байхаар шийдэж болох боловч практикт ингэх нь ховор байдаг. Баян, ядуу мужуудын хооронд үйлчилгээ, татварын харьцангуй жигд стандартыг хангахын тулд холбооны засгийн газар тэгш байдлыг хангах мөнгө олгодог.

Бүх мужууд дан танхимт парламенттай бөгөөд Канадын Ерөнхий сайдын нэгэн адил сонгогдсон Ерөнхий сайдаар удирдуулсан, сонгуулиар гарч ирдэг хууль тогтоох байгууллагатай. Муж бүрт Хатан хааныг төлөөлөх Канадын Амбан Захирагчтай төстэй Дэд Захирагч суудаг. Дэд Захирагч нь Канадын Ерөнхий Сайдын зөвлөснөөр томилогддог боловч сүүлийн жилүүдэд мужийн засгийн газруудтай зөвшилдөж байж энэ албанд томилох нь улам ихэсч байна.

 

Яагаад Канад улсад сурах хэрэгтэй вэ?

Канад улс бол чанартай их дээд сургуулиудтай бөгөөд тэдгээр нь  боломжийн үнэ төлбөртэй, мөн дээрээс нь тус улсыг зорин ирж буй гадаадын иргэдэд цагаачлалын хууль нь уян хатан байдлаар үйлчилдэг байна. Олон Улсын  Санхүүгийн байгууллагаас Канад улсыг дэлхийн хамгийн баян 10 улсын нэг гэж тодорхойлсон байна.   Үүнд өндөр дээд боловсролын систем, эдийн засгийн хүчтэй байдлын үндсэн дээр уг судалгаанд хамруулсан байна. 



Канадад сурцгаая!

 

Канад улс нь боловсролынхоо чансаагаар дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг.

Канадын ерөнхий боловсролын сургууль нь 12 жилийн сургалттай. Франц хэлээр ярьдаг Квэбэк мужид ерөнхий боловсролын сургалт 11 жил бөгөөд дунд сургууль төгссөн хүүхдүүд үргэлжлүүлээд коллежид хоёр жил суралцсаны дараа нь их, дээд сургуульд элсэн орж суралцах эрхтэй болдог.  

Канадын их, дээд сургуулиуд 4 жил амжилттай суралцсан бол бакалаврийн диплом олгодог. Магистрийн сургалт 2 жил , докторантурын сургалт 3-4 жил байдаг. Канадын их, дээд сургуулийн нэг семестрийн сургалтын төлбөр гадаадын иргэнд 13000 канад доллар, нэг сарын амьжиргааны дундаж зардал 1000 орчим канад доллар байдаг.

Канадын их, дээд сургуульд гадаадын оюутан суралцах асуудлаар  www.educationau-incanada.ca  цахим хуудаснаас илүү мэдээлэл авч болно.

Канадын Онториа мужийн Торонто хотын Йоркийн их сургууль, Кингстон хотын Хатан хааны их сургууль, Бритиш Колумб мужийн Технологийн дээд сургуулийн Барилга, хүрээлэн буй орчны их сургууль, Бритиш Колумб мужийн Их сургууль, Саскачеван мужийн Хөдөө аж ахуйн их сургууль, Алберта мужийн Их сургууль, Калгари хотын Их сургууль, Нова Скочия мужийн Сант Марийн их сургууль тай Монгол Улсын их, дээд сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд эдгээр сургуульд монголд оюутан суралцах боломжтой.

Дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтанд Канадын 9 их дээд сургууль, шилдэг 500 их дээд сургуульд Канадын 23 их дээд сургууль оржээ.                                                                                                                                                                  

              

Дэлхийн шилдэг их дээд сургуулийн жагсаалтанд Канадын их дээд сургуулиудын эрэмбэлэгдсэн байдал:

Country Rank
Улсын хэмжээнд

Institution
Их,дээд сургуулиуд

World Rank
Дэлхийн хэмжээнд

1

University of Toronto

28

2

University of British Columbia

40

3

McGill University

58

4

McMaster University

92

5-6

University of Alberta

101-150

5-6

University of Montreal

101-150

7

University of Waterloo

151-200

8-16

Dalhousie University

201-300

8-16

Laval University

201-300

8-16

Queen’s University

201-300

8-16

Simon Fraser University

201-300

8-16

The University of Calgary

201-300

8-16

Western University

201-300

8-16

University of Guelph

201-300

8-16

University of Ottawa

201-300

8-16

University of Saskatchewan

201-300

17-18

University of Manitoba

301-400

17-18

University of Victoria

301-400

19-23

Carleton University

401-500

19-23

Concordia University

401-500

19-23

University of Quebec

401-500

19-23

University of Sherbrooke

401-500

19-23

York University

401-500



Канадад сурч амьдрах зардал?

 
Канадын их дээд сургуулиуд бусад улсынхтай харьцуулбал сургалтын төлбөр нь харьцангуй бага байдаг. 1 жилийн сургалтын төлбөр 6000-25000 Канад доллар байдаг бөгөөд 1 сард 1 хүний амьдрах зардал 1000 Канад доллар байдаг байна.

Канадад ажиллах боломж?

 

Канад улсад олон улсын оюутнууд  сурч  байх хугацаандаа болон сургуулиа төгссөний дараа ч ажиллах боломжтой байдаг.  



Виза мэдүүлэх

Нэгдүгээрт, таны гадаад паспортын хүчин төгөлдөр эсэхийг шалгана. Гадаад паспортын хүчинтэй хугацаа наад зах нь 90 хоногийн дотор хүчинтэй байх хэрэгтэй .

Хоёрдугаарт, гадаад паспорт нь хоосон визны хуудастай байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Дараа нь та доорхи вэбийг ашиглан формуудыг бөглөж виза хүсэж болно.

Суралцагчийн бүрдүүлэх материал


  1. Анкет оффис дээр бөглөнө
  2. Иргэний үнэмлэх
  3. Зураг
  4. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом эх хувь
  5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  6. Төрсний гэрчилгээний хуулбар
  7. Иргэний үнэмлэхний хуулбар
  8. Батлан даагчийн төрөл садангийн лавлагаа
  9. Ажилладаг бол ажлын газрын тодорхойлолт, сурдаг бол сургуулийн тодорхойлолт
  10. Гадаад паспорт
  11. Англи хэлний түвшин оноо /эсвэл ярилцлага/
  12. Банкны баталгаа Элчингийн ярилцлаганаас өмнөх 3 сарын хугацаанд 1 жилийн сургалтын төлбөр, 1 жилийн амьдрах зардал хөдөлгөөнгүй байршуулсан эсвэл хадгаламжтай байх.
  13. Оршин суугаа газрын тодорхойлолт
  14. Эхнэр эсвэл нөхөр, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар
  15. Гэрлэлтийн баталгааны хуулбар
  16. Үл хөдлөх хөрөнгийн бичгүүд

 

Батлан даагчийн бүрдүүлэх материал


  1. Иргэний үнэмлэх 
  2. Батлан даах бичиг /Сургуулийн тусгай маягт/
  3. Төрсний гэрчилгээний хуулбар
  4. Ажлын газрын тодорхойлолт
  5. Сүүлийн 3 жилийн орлогын буюу цалингийн тодорхойлолт
  6. Банкны дансны үлдэгдэл 35 саяас дээш байх /баримт болон хуулга/

Канад улсын Засгийн Газраас Канадад суралцахыг хүссэн оюутнуудыг дэмжих зорилгоор:


  1. Докторын дараах сургалтанд зориулсан Бантинг нэрэмжит тэтгэлэг,
  2. Үйлдвэрлэлийн чиглэлийн магистр, докторын түвшний тэтгэлэгт хөтөлбөр,
  3. Эрүүл Мэндийн Судалгааны Стратегийн Сургалт Санаачилга,
  4. Трудеагийн нэрэмжит тэтгэлэг,
  5. Ваниер Канадын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг.

Дараах вэвсайтаар зочлон өөрийн орныг сонгон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн жагсаалтыг үзэх боломжтой. https://w01scholarships-bourses.gc.ca/

  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
 
Canada улсад суралцацгаая...

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.