Оюуны Санд
  Видео
USA

АНУ-ыг 1492 онд Кристофер Колумб анх нээсэн билээ. 1776 оны 7 сарын 4-нд  Конгресс бие даасан үндэстэн, Америкийн Нэгдсэн Улсыг бий болгосон байна.

АНУ нь 50 муж болон 1 холбооны тойргоос бүрдсэн үндсэн хуульт, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай улс юм. АНУ нь нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд 3-т ордог харин хүн амын тоогоороо 4-т ордог байна.

Олон үндэстэн ястны өлгий нутаг болсон АНУ-д ойролцоогоор 600,000 гаруй мянган гадаад оюутан суралцдаг ба дэлхийд хамгийн их гадны оюутнуудын  очиж суралцахыг хүссэн газар болсон байна.

Амьдрах өртгийн хувьд АНУ нь хаана, ямар орчин нөхцөлд, юу хэрэглэхээсээ шалтгаалаад харилцан адилгүй байдаг боловч өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүний хувьд манай улсаас үнийн хувьд төдийлэн зүрүүтэй байдаггүй ба зарим хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглэээний бараа таваар илүү хямд байдаг байна.

Тив: Хойд Америк

Нийслэл: Вашингтон ДС

Хүн амын тоо: 11 сарын 9 ны байдлаар 319,055,000

Нийт газар нутгийн хэмжээ:  9.629.091 km2

Хиллэдэг газрууд: Canada болон Mexico

Албан ёсны харилцдаг хэл: Англи

 

АНУ-ын боловсролын систем нь Бага сургууль буюу 1-6-р анги (Elementary School), Дунд сургууль буюу 7-8-р анги (Junior High School), Ахлах сургууль 9-12-р анги (Senior High School) зэргээр дамжин Ерөнхий боловсрол эзэмшинэ. ЕБСургууль болон Их сургууль коллежууд нь улсын ба хувийн гэж ангилагддаг. Улсын сургууль төлбөр хямд ба нэг ангид суралцах хүүхдийн тоо их бол Хувийн сургуулиудын төлбөр өндөр ч нэг ангид суралцах хүүхдийн тоо цөөн.

Ерөнхий боловсролын дараах түвшиний сургалтыг коллеж, их сургуулийн түвшинд олгодог. Коллеж нь дотроо /коллеж, монголоор бол ТМС/ гэж хуваагддаг ба ТМС /community college/ нь 2 жилийн сургалттай байдаг. Түүнчлэн 2 жилийн боловсролоо тухайн коллеж дээр аваад цаашид суралцахаар бол Их сургуульд үлдэх 2 жилээ суралцаж болдогоороо монголоос ялгаатай. К-коллежид сувилагч, гагнуурчин, барилгачин, эргүүл гэх мэт мэргэжлийг эзэмшүүлдэг.

Коллеж, Их сургуулийн хувьд 4 жилийн сургалттай, ихэвчлэн хувийн сургуулиуд байх бөгөөд хувийн сургуулийн төлбөр өндөр, улсын сургуулийн төлбөр харицангүй хямд байх бөгөөд баклаврын зэрэг олгодог. Энэ түвшиний сургалтыг undergraduate study гэж нэрлэдэг. Монголын нэгэн адидаар Bachelor of Arts (B.A.), Bachelor of Science (B.S.) зэргийг авдаг боловч зарим тохиолдолд Bachelor of Fine Arts (B.F.A.), Bachelor of Social Work (B.S.W.), Bachelor of Engineering (B.Eng.,) or Bachelor of Philosophy (B.Phil.) зэргийг мөн авч болно. Харин хуулийн болон эмч мэргэжлийг сургууль төгссөнөөр авч чадахгүй ба тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн судалж, шалгалт өгсөний дараа авах бололцоотой болно.

 

Оюутны виз хэрхэн мэдүүлэх вэ?

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын их сургууль, коллежид суралцахыг сонирхож байгаад тань талархахын ялдамд таныг суралцах боломжтой гэж найдаж байна. Энэхүү мэдээллийн хуудас нь оюутнуудад оюутны виз хэрхэн мэдүүлэх явцын талаар мэдээлэл өгнө.

АНУ-д суралцах хусэлтэй монголчууд F-1 эсвэл J-1 цагаачлалын бус оюутны виз мэдуулэх ёстой. Энэ төрлийн визийг магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид суралцах хусэлтэй виз мэдүүлэгчдэд олгодог. Харин урт хугацаагаар, зөвхөн англи хэлний сургалтанд хамрагдахаар виз мэдүүлж байгаа тохиолдолд виз олгох магадлал маш бага болохыг сайтар анхаарна уу. 

Ерөнхий мэдээлэл авахын тулд АНУ-ын Төрийн департментийн http://evisaforms.state.gov/ хаягаар орж үзнэ үү.

Виз хэрхэн мэдүүлэх вэ?

АНУ-д сургалтын хөтөлбөрөө эхлэх хугацаанд амжиж очихын тулд АНУ-ын сургалтын хөтөлбөр төдийгүй визний мэдүүлгээ эртнээс төлөвлөж эхлэхийг бүх суралцагчдад Элчин сайдын яам зөвлөж байна. Суралцагч нь шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн бол сургалтын хөтөлбөр эхлэх хугацаанаас 120 хоногийн өмнө виз мэдүүлж болно.

Визний мэдээлэл авах болон цаг товлох үйлчилгээг http://www.ustraveldocs.com/mn  вебсайтаар орж авна уу.

Ярилцлаганд юу авч ирэх вэ?

  1. АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт
  2. DS-160 өргөдлийн маягтын баталгаажуулсан хуудас
  3. 5см x 5 см хэмжээтэй, цагаан дэвсгэр бүхий 2 хувь зураг. Зурагт тавигдах шаардлагыг эндээс харна уу.
  4. Визний хураамжны баримт: ягаан болон шар хувь хоёуланг нь
  5. Ярилцлагын цаг товлосныг нотлох хуудас
  6. I-20 маягт (F1/M1) эсвэл DS-2019 маягт (J1)
  7. SEVIS хураамж төлсөн баримт
  8. Бусад нэмэлт бичиг баримтууд

 

АНУ-д суралцах F1, M1 виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал


  1. Анкет бөглөх
  2. Иргэний үнэмлэх
  3. Зураг 51Х51 мм 3 хувь
  4. Бүрэн дунд Боловсролын гэрчилгээ эх хувь
  5. Хамгийн сүүлд төггсөн Их дээд сургуулийн диплом эх хувь
  6. Төрсний гэрчилгээний хуулбар
  7. Иргэний үнэмлэхний хуулбар
  8. Ажилладаг бол ажлын газрын тодорхойлолт, сурдаг бол сургуулийн тодорхойлолт
  9. Гадаад паспорт
  10. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн бичгүүд
  11. Оршин суугаа газрын тодорхойлолт
  12. Таны визний мэдүүлэгт дэмжлэг болох санхүүгийн болон бусад бичиг баримтууд нь таны сургалтын хугацаанаас хамаарч 1жил хүртэлх бүх төрлийн зардлыг төлөхөд хүрэлцээтэй бөгөөд улмаар та АНУ-д байх хугацааны бүх зардлыг төлөх санхүүгийн эх үүсвэртэй гэдгийг батлах ёстой. M-1 виз мэдүүлэгчид мөн АНУ-д байх бүх хугацааныхаа сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг төлөх чадвартай гэдгээ нотлох ёстой.
  13. Банкны тодорхойлолтын хуулбарыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн дансны хуулгын эх хувь эсвэл хадгаламжийн дэвтэртэй хамт үзүүлэх ёстой.
  14. Гэрлэлтийн баталгааны хуулбар эсвэл гэрлээгүйн хуулбар
  15. Эхнэр эсвэл нөхөр, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбарууд
  16. Суралцах чадварыг харуулсан бичиг баримт болох дүнгийн хуулга (эх хувь), улсын шалгалтын гэрчилгээ (A-түвшний гэх мэт), стандарт тестийн дүн (SAT, TOEFL гэх зэрэг) болон диплом орно.

 

Батлан даагчийн бүрдүүлэх материал


  1. Хэрэв таны өмнөөс өөр хүн санхүүгийн батлан даалт гаргаж байгаа бол Батлан даагчтай холбоотой болох баталгаа (төрсний гэрчилгээ, болон төрөл садангийн лавлагаа гэх мэт), Батлан даагчийн татвар төлсөн хамгийн сүүлийн баримтууд,
  2. Хадгаламжийн дэвтэр /Явах хугацаанаас хамаарч 1 жил хүртлэх амьдрах зардал, сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн байрласан байх./
  3. Хадгаламжийн гэрчилгээг авчрах хэрэгтэй.
  4. Иргэний үнэмлэх
  5. Төрсний гэрчилгээний хуулбар
  6. Ажлын газрын тодорхойлолт
  7. Сүүлийн 3 жилийн орлогын тодорхойлолт

 

Та нарын хаана амьдарч, эсвэл сургуульд явах шийдвэрээс хамааралгүй  АНУ-ын  ихэнх коллеж, их сургуулиуд олон улсын оюутнуудад зориулан тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр байнга хэрэгжүүлдэг юм. Жишээлбэл: Орегоны их сургууль жил бүр олон улсын оюутнуудад зориулж $ 1 сая долларын тэтгэлэг зарладаг байна.

АНУ д тэтгэлэгт хамрагдах алхамууд:

1.  АНУ ын сургуулиас  өөрт таалагдсан сургуулийг сонгох

2.  TOEFL эсвэл  IELTS ийн шалгалтын оноог өндөр авах

3.  Сургуульдаа бүртгүүлэх хүсэлтийг илгээх

 

  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
 
USA улсад суралцацгаая...

  • target consulting

    SKAGIT VALLEY university

    USA
    1

    СУРГУУЛИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ  АНУ-н WASHINGTON мужын MOUNT VERNON гайхалтай байгалтай ХОТОД SKAGIT VALLEY ко...

  • target consulting

    SAN JOSE university

    USA
    2

    СУРГУУЛИЙН ТАЛААРХИ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1921 онд үүсгэн байгуулагдсан Сан Жоёс  Сити коллежд нь цахиурын хөндийд байрш...

  • target consulting

    Бэркэли Коллеж

    USA
    3

    АНУ ын New York мужид байрладаг New York хотын төв алдарт Манхайтан болон Тайм Эскүэрт  байрладаг Бэркэли Коллеж нь...

  • target consulting

    IGLOBAL UNIVERSITY

    USA
    4

    ABOUT IGLOBAL UNIVERSITY IGlobal University was founded from a deep commitment of founder Dr. David Sohn and h...

  • target consulting

    Банкер Хийл Комунити Коллеж

    USA
    5

    Банкер Хийл Комунити Коллеж нь 1973 онд үүсгэн байгуулагдсан  бөгөөд АНУ ын баруун эрэгт атлантын далайн эрэг дээрх...

  • target consulting

    Кларемонт МкКэнна Коллеж

    USA
    6

    АНУ-ын алдартай Калифорниа мужид байрладаг Кларемонт МкКэнна Коллеж нь 1946 онд байгуулаглсан АНУ ын 2014 оны шилдэг Кол...

  • target consulting

    Маривилл Коллеж

    USA
    7

    Maryville College is a private, four-year, liberal arts college in Maryville, Tennessee, United...

  • target consulting

    Помона Коллеж

    USA
    8

    АНУ ын алдартай Калифорниа мужийн Кларемонт хотын Помоно Коллеж нь 1887 онд байгуулаглсан АНУ ын анхны коллежуудын нэг б...

  • target consulting

    Принстон Их Сургууль

    USA
    9

    2014 оны АНУ-ын шилдэг их сургуулиудын жагсаалтны 1-д бичигдсэн 1746 онд анхны 4 их сургуулийн нэг болон байгуулагдсан А...

  • target consulting

    Томас Нэлсон Комунити Коллеж

    USA
    10

    Томас Нэлсон Комунити Коллеж нь 1798 онд үүсгэн байгуулагдсан  бөгөөд АНУ-ын баруун эрэгт атлантын далайн эрэг дээ...

  • target consulting

    Тафтс Их Сургууль

    USA
    11

    2014 оны АНУ-ын шилдэг их сургууль коллежүүдийн жагсаалтны 28-д бичигдсэн 1852 онд үүсгэн байгуулагдсан АНУ-ын баруун эр...

  • target consulting

    Виржиниагийн Их Сургууль

    USA
    12

    Хэрэв та Бакалаврын зэрэгтэй, эсвэл Баклаварын зэрэг горилохоор улмаар АНУ-д магистрт суралцахаар шийдсэн бол таны сонго...

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.