Оюуны Санд
  Видео
Japan

Япон орон  нь  Ази  болон Зүүн азийн  хамгийн зүүн  хэсэгт  байрладаг тул  Европ  Америкийн  улсуудад  Алс  дорнод  хэмээн  нэрлэгдэх  нь ч бий.  Японы  газар  нутаг  нь  урдаасаа  хойш  ойролцоогоор  3000 км  урт  бөгөөд  нийт  6852 арлаас  бүрдэх  арлын  орон юм.  Газарзүйн  тогтоц  нь  нуман  хэлбэртэй  нийт  378,000  км  нутаг  дэвсгэрийн  70%   уулархаг  бүс бөгөөд  үүний  67хувь  нь  ой  юм.   Далай  дахь  газар  нутгийг  оролцуулбал  улсын  нийт  газар  нутаг  нь  4,470,000 км юм.

Цаг уур:  Япон орон  нь  дулаан  уур  амьсгалтай бүсэд  хамаарах  болов ч  жилийн  4 улиралтай.  Японы  арлууд  нь  урдаасаа хойш  чиглэсэн  тогтоцтой учир  улирлын онцлог болон  далайн  уур  амьсгалын  нөлөөнөөс  шалтгаалан  бүс нутаг бүрийн  цаг  агаар  өөр өөр байдаг. Хоккайда  бол  хамгийн  хүйтэн  бүс, харин  Окинава  хамгийн  халуун  бүсэд  ордог  юм.

Хүн ам:  Япон улсын  нийт  хүн  ам 127 сая 799 мянга. Үүнээс 62 сая 184 мянга  нь  эрэгтэй,  65 сая 615 мянга нь  эмэгтэй  юм.

Хэл:  Японд  монголтой  адил  нутаг  нутгийн аялгуу  гэж бий. Гэхдээ албан  ёсны хэл нь  хаана  ч ойлголцоно.  Англи хэлээр  сайн  ойлгох   хүмүүс  байдаг ч  ярихдаа  харьцангуй  муу  хүмүүс  байдаг. Өөр  үндэстний  хэлээр ярьж  чадахгүй  учраас  хүнээс юм  асуух  шаардлага  гарвал  Англи  хэлээр  ярихыг  хичээгээрэй.

Шашин  шүтлэг:  Японы  Боловсрол  Соёл Шинжлэх   Ухааны  яамны  Статистик  судалгаанаас  үзвэл  Япон  улсад  107 сая  орчим  хүн  Шинто, 89 сая орчим  хүн  Буддын  шашин,  3сая  орчим  хүн  Христийн  шашин, бусад  шашныг  1 сая орчим  хүн  шүтдэг  байна. 

Мөнгөний  нэгж: Японы  мөнгөн  тэмдэгтийг  Иен  гэдэг.  1,5,100, 500 гэсэн  зургаан төрлийн  зоосон  мөнгөтэй.

Япон  болон, Монголын  ёс заншил, соёлын  ялгаа:  Япон  бол  Монгол  хүнтэй  гарал  нэг  хүмүүс  тул  царай  арьсны  өнгө  зэрэг  гадаад  байдлаараа  төстэй  байдаг.  Гэхдээ  зан,  заншил,  соёлын  хувьд  ялгаатай  зүйлс  олон  байдаг.

Япон  хүмүүсээс  суралцах  зүйл маш  их  байдаг. Япон  бол  өөрийн гэсэн  өвөрмөц  ёс,  заншил, түүх соёлтой  улс  гэдгийг  мэднэ.  Барууны  хөгжлөөс  нэвтрүүлэхдээ  яг  тэр  хэвээр  нь  биш,  иргэн  бүр  нэг  ижил  түвшинд  байх  үзэл  нийгмийн  хөрс  суурь  нь болж  байна.  Япон  улсад  арван  жилийн  сурагчид  бүгд  ижил  дүрэмт  хувцас, өмсөх   ба  баян  хоосны ялгаа  бараг харагддаггүй.  Сургуулиас  зохигдож  буй  ажилд  бүх  хүүхэд  жигд  оролцох  бөгөөд  сурагч  бүр  ямар нэг  дугуйланд  хамрагдан  аль  нэг  талын  авьяас  чадвараа  багаасаа  хөгжүүлэхийг  зорьдог. 

Сайн  болгоны  эхлэл  нь  японы  ард  түмний  соёл  уламжлалын  үнэт  зүйлстэй  холбоотой  гэж  хэлж  болно.  Өөрөөр  хэлбэл , япон  хүн  хэрэв  оролдлого  зүтгэлийг  эрхэмлэдэггүй,  бие  биентэйгээ  зохицож  амьдрахыг  мэддэггүй,  онцлог  бүхий  уламжлалаа  хадаглаагүй  байсан  бол  Дэлхийн  2 дайнаас хойшхи  эрс  өөрчлөлт  шинэчлэлтийг  өдий  хэмжээний  түвшинд  хүрэхүйцээр  чиглүүлээ ч үү үгүй ч үү .  Байгалийн  баялагаар  хомс багахан  газар  нутаг  дээр  олуулаа  амьдрахад  хоорондын  эв  түнжин,  зохицол  туйлын  чухал  гэдгийг   японы   ард   түмэн  өнө  эртнээс  мэдэж, үүний  тулд  хүнийг  хүмүүжүүлэхдээ  өөрөөсөө  урьтаж  бусдыг  гэх  даруу  бөгөөд  оролдлого  зүтгэлтэй  байх,  юманд  үнэн  сэтгэлээсээ  хандах  чанартай болгоход  багаас нь  анхаардаг.

2. Яагаад заавал Японд сурах ёстой гэж?

  • Япон  хэл нь  Олон Улсын  хэмжээнд  ажиллах том  боломж  юм.  Японд  сурахын  хажуугаар  ажиллах  бүрэн  боломжтой байдаг  ба  энэ  нь  үнэхээр та  өөрөө  сайн  ажиллаж, сайн  хичээж  чадвал  ажиллаж  байгаа  компанидаа  үлдэх  бүрэн  боломжтой  төдийгүй  цагийн ажил ч элбэг  олддог. Япон улс  нь   бусад  орныг  бодвол  сургалтын  төлбөр  харьцангуй   хямд  бөгөөд  тэтгэлэгийн  систем  нь  хамгийн  боломжийн.
  • Япон  болон  Монгол  улсын  эдийн  засгийн  хамтын  ажиллагаа  жилээс жилд  өргөжин  тэлж  байгаа  нь  Япон  хэлтэй  боловсон  хүчинг  нэмэгдүүлэхэд  асар их  шаардлага урган  гарч  байна.
  • Та  Японд  оронд   сурснаар  Азидаа төдийгүй  Дэлхийд  алдартай  хамгийн өвөрмөц  соёл  иргэншлийн  нэг  яах аргагүй   Япон гэдэгт  та эргэлзэхгүй  итгэх болно.
  • Дэлхийн  хаана ч цэцэглэдэггүй  Сакура  цэцэгийг  үзэж,  Мөнх  цаст Фүжи  уулыг  үзэж  сонирхоно гэдэг залуу хүн  таны  амьд  яваагийн  нэгэн тод  дурсамж  болно гэж  манай  байгууллагын  хамт  олон  гүнээ  итгэж  байна.  

Япон улсын боловсролын тогтолцоо

Япон улсын сургуулийн боловсрол нь цэцэрлэгээс эхлэн бага анги (6жил), дунд анги (3жил) суурь боловсрол (9жил) эзэмшсэний дараа ахлах ангид (3жил) сурдаг.  Их дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль, мэргэжлийн сургууль нь  ахлах ангиа төгссөн (түүнчлэн ахлах ангийн сурагчтай дүйцэхүйц болон түүнээс дээш мэдлэгтэй гэдгийг нотлох баримттай ) дэвшин суралцдаг боловсролын байгууллага юм. Хичээлийн жил болон сургалтын агуулга нь тус тусын онцлогтой байдаг.

Хичээлийн шинэ жил (зарим нэг газрууд орохгүйгээр) 4 сард эхэлдэг. Түүнээс үүдэн ихэнхи шалгалт, 4 сарын элсэлтэнд зориулж явагддаг учраас төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах хэрэгтэй. Гадаад оюутан Японд суралцах хугацаа нь 4 жил 3 сар, 4 жил, 3 жил 3 сар, 3 жил, 2 жил 3 сар, 2 жил, 1жил 3 сар, 6 сар, 3 сар гэсэн төрөл байна.

Дээд боловсролын бүтэц

Улсын сургууль

Орон нутгийн сургууль

Хувийн сургууль

Нийт

Их дээд сургууль

86

95

597

778

Богино хугацааны их дээд сургууль

 

26

369

395

Мэргэжлийн сургууль

51

4

3

58

Нийт

137

125

969

1,231

Их дээд сургууль, Богино хугацааны их дээд сургууль

Энгийн их дээд сургууль нь 4 жил, богино хугацааны их дээд сургуулийн хувьд 2 жилийн хугацаатай байдаг. Их дээд сургууль нь:

  • Улсын сургууль
  • Орон нутгийн сургууль
  • Хувийн сургууль

гэж хуваагддаг ба ихэнхи нь хувийн сургууль байдаг. Сүүлийн үед Японы ахлах анги төгсөгчдийн бараг тал хувь нь их дээд сургууль, богино хугацааны их дээд сургуульд суралцаж байна.

Их дээд сургуулийн онцлог

4 жилийн сургалттай их дээд сургууль нь факультeтийн бүтэцтэй байдаг.

  • Хүмүүнлэгийн ухааны чиглэл (Утга зохиолын факультет, Гадаад хэл судлалын факультет гэх мэт)
  • Нийгмийн ухааны чиглэл (Хуулийн факультет, Эдийн засгийн факультет, Мeнeжмeнтийн факультeт гэх мэт)
  • Байгалийн ухааны чиглэл (Физик математикийн факультет, Электроник инженерийн факультет, Хөдөө аж ахуйн факультет гэх мэт)

олон салбарласан байдгаас гадна факультет нь салбар анги (Англи хэл утга зохиол судлалын салбар, Эдийн засгийн салбар гэх мэт) салдаг юм. Дипломын дараах боловсрол олгох сургууль тухайн чиглэл салбар сургуулиас хамааран Магистр」「Доктор」「Мэргэжлийн эрдмийн зэрэгэрдмийн цол зэрэг олгодог.

Их дээд сургууль нь ерөнхийдөө 4 жилийн хугацаанд 124 кредит оноо авсанаар сургуулиа төгсөх боломжтой бөгөөдБакалаврзэрэгтэй төгсдөг. Сургалтын агуулгын хувьд факультет, салбар хамаарахгүй төрөл бүрийн салбарын талаар хичээл заадаг. Ерөнхий мэдлэгийн хичээл, гадаад хэлний хичээл, эрүүл мэнд биеийн тамирын хичээл, суурь боловсролын хичээл, мэргэжлийн боловсролын хичээл гэж хуваагддаг.

Өөрөөр хэлбэл их дээд сургууль нь мэргэжлийн шинжлэх ухаан урлагийг хослуулсан, өргөн цар хүрээтэй соёл хүмүүжлийг зааж, оюунлаг ёс суртахуунт төрөлхийн авьяасийг хөгжүүлж, хэрэглээний мэдлэг чадварыг бэлтгэн гаргах талбар болон талбай болж байдаг.

Сүүлийн үед бодит амьдралд нийцэхүйц мэргэжсэн практик дээр ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах тал дээр анхаарал тавих их дээд сургууль нэмэгдэж байна. Дашрамд Японы их дээд сургуулиудад элсэж орох тал дээр нэмж хэлэхэд, Япон хүнтэй адил түвшиний шалгалт өгөх нь олонтой.

Богино хугацааны их дээд сургуулийн онцлог

Богино хугацааны их дээд сургууль нь факультетийн бус салбарын бүтэцтэй.

  • Хүмүүнлэгийн чиглэл(Японы утга зохиолын анги, Англи утга зохиолын анги гэх мэт)
  • Нийгмийн чиглэл (Бизнесийн анги, нарийн бичгийн даргын анги гэх мэт)
  • Соёл хүмүүжлийн чиглэл (Соёл хүмүүжлийн анги, Олон улсын соёл судлалын анги гэх мэт)
  • Аж үйлдвэрлэлийн чиглэл (авто машины анги,Тоног төхөөрөмж цахилгааны анги гэх мэт) Сувилахуйн чиглэл (Сувилагчийн анги, Эмчилгээ үйлдвэрлэлийн анги гэх мэт)
  • Боловсролын чиглэл (Бага насны хүүхдийн боловсролын анги, Хүүхдийн асрамжийн анги гэх мэт) бусад ангиудад хуваагддаг. Их дээд сургуультай адил өндөр боловсрол эзэмшингээ ажил болон бодит амьдралд хэрэг болохуйц мэдлэгийг тэнцвэртэй эзэмшихийг зорилгоо болгодог.

Богино хугацааны их дээд сургууль нь 2 жилийн хугацаатай ба эмчилгээний технологи болон Сувилагчийн анги дээд тал нь 3 жил сурдаг. Төгсөхөд шаардлагатай кредит оноо 62-с дээш (сургалтын хугацаа 3 жил бол 93-с дээш кредит) Сургуулиа төгсөхөд Богино хугацааны их дээд сургууль төгссөнэрдмийн зэрэг олгодог. Богино хугацааны их дээд сургууль төгссөний дараа их дээд сургуулийн 4-р курсэд шууд элсэн орох зам нээлттэй байдаг.

Мэргэжлийн сургууль

Мэргэжлийн сургууль нь хот нийслэл дүүргийн засаг даргын зөвшөөрлөөр Мэргэжлийн сургалт явуулах дээд боловсролын байгууллага юм. Япон улс дахь мэргэжлийн сургуульд элсэгчдын тоо Богино хугацааны их дээд сургуульд элсэгчдыг давж, нийгмийн түвшинд зохих байр сууриа эзлээд байна.

Мэргэжлийн сургуулийн онцлог

Мэргэжлийн сургууль нь ажил албатай салшгүй холбоотой мэдлэг, техникийг суралцах боловсролын байгууллага юм. Нийгэмд шууд үр өгөөжөө өгөх чадварлаг ажилтанг бэлтгэх зорилготой. Сургалтын агуулгаасаа хамааран үйлдвэрлэл, худалдааны ажил, эмчилгээ, эрүүл ахуй, соёл хүмүүжил, нийгмийн халамж, загвар зохион бүтээгч, гэр ахуй, хөдөө аж ахуй гэсэн 8 салбарт хуваагддаг. Боловсролын агуулга нь арга, техник болон дадлагын цагийг түлхүү оруулж, ажил хэргийг голчилсон байдаг. Мэргэжлийн сургууль нь ийм онцлогтой учраас ирээдүйн зорилго болон ажил мэргэжлээ тодорхой шийдэх хэрэгтэй. Өөрөө юу хиймээр байгаа, ямар техник технологийг эзэмшмээр байгаагаас хамааран, сургууль сонголт шийдэгдэнэ. Суралцах хугацаа 2 жилээс дээш, нийт үзэж судлах хичээлийн цаг нь 1700 цагаас гэсэн нөхцөлийг сургалтын түвшнийг хангасан бол мэргэжлийн зэргийн үнэмлэх олгоно. Их дээд сургуулийн 3-р курсэд зарим тохиолдолд 2-р курсэд дэвшин суралцах боломжтой. Мөн 4 жилийн сургалттай бол суралцсан хугацаа 4 жилээс дээш, нийт үзэж судалсан хичээлийн цаг нь 3400 цагаас дээш сургалтын түвшнийг дүүргэсэн бол “өндөр зэрэглэлийн мэргэжилтэн”-ий зэргийн үнэмлэх авах боломжтой ба аспирантурт элсэн орох эрх олгогдоно.

Гадаадад суралцахад анхаарах зүйл

Гадаадад суралцах зорилгоо тодорхойлох

Гадаадад суралцах зорилго нь гадаад хэл сурч, мэргэжлийн салбарыг судлан, тухайн орны соёл нийгэмтэй танилцсанаар мэдлэгийн хүрээгээ тэлэх гэх мэт хүн бүр өөр өөр байдаг. Тус тусын зорилгоос хамааран, их дээд сургууль (аспирантур) Богино хугацааны их дээд сургууль, мэргэжлийн сургууль, Хувийн их дээд сургууль болон Богино хугацааны их дээд сургуулийн гадаад оюутны дамжаа, Япон хэл боловсролын байгууллагаас сонгосон сургуулиуд байдаг. Суралцах хугацаа адилгүй байдаг. Хаана, Ямар чиглэлээр сурмаар байгаагаа нарийн тодорхойлоод, бэлтгэлээ хангаарай. Гадаадад суралцах зорилгоо тодорхой болгосон бол аль болох хурдан их хэмжээний мэдээлэл цуглуулж задлан шинжлилж, суралцах сургуулиа шийдье.

Сургалтын төлбөр

Ижил системтэй сургууль байсан ч гэсэн сургалтын агуулга нь ялгаатай байдаг. Хичээлийн төрөл, агуулга, олж эзэмших мэргэжлийн чадвар, сургалтын агуулгыг нь цаг гарган судалж, хүсэж буй боловсрол мэдлэгээ эзэмшиж чадах эсэхийг нягталж үзнэ. Сургуулийн төрөл болон чиглэл, салбарын ялгаанаас хамааран сургалтын төлбөр өөр өөр байдаг. Гэхдээ ижилхэн чиглэлийн сургууль ч гэсэн тоног төхөөрөмж болон сургалтын агуулгаас хамааран ялгаатай байдаг. Мөн эхний жил сургалтын төлбөрөөс гадна элсэлтийн хураамж, тоног төхөөрөмж ашиглалтын хураамж зэрэгийг татдаг. Сургалтын төлбөрийг бүтнээр болон хувааж төлөх боломтой байдаг.

  • Улсын сургууль: 817.800 иен орчим
  • Нийтийн сургууль: 936.000 иен орчим
  • Хувийн сургууль: 1.313.000 иен орчим
  • Хэлний бэлтгэл: 730.000 иен орчим

Амжиргааны өртөг

Ажиргааны өртөгт тооцогдох хамгийн наад захын зүйл бол байр, хоол, гэрэл дулааны зардал/газ, цахилгаан, ус/ зэрэг болно. Түүнээс гадна сурах бичгийн зардал, утасны төлбөр, унааны зардал зэрэг багтана. Японы барааны өртөг болон гадаад оюутаны дундаж амьжиргааны өртөгийг ажиглан тэрхүү төлбөр мөнгийг хэрхэн яаж хуримтлуулах талаар бодож үзэх хэрэгтэй.

Байрны түрээсийн төлбөр(1 сарын төлбөр)

Томоохон хотуудад: Токио ойролцоогоор 80.300 иен, Айчи муж ойролцоогоор 64.000 иен, Оосака муж ойролцоогоор 63.400 иен, Хоккайдо ойролцоогоор 35.300 иен

Түрээсийн төлбөр нь байрнаас галт тэрэгний буудал хүртэлх зай болон баригдсан оноос хамаарч ихээхэн ялгаатай. Бүс нутгийн хувьд их хотоос зайдуу гарвал Токио хотын түрээсийн төлбөрийн тал үнэтэй тэнцэхүйц болдог.

1 сарын бүс нутаг дахь ахуйн хэрэглээний зардал

  •   Хоккайдо 81.000 иен
  • Канто      94.000 иен
  • Кинки      86.000 иен
  • Шикокү   73.000 иен
  • Тоохокү  76.000 иен
  • Чюүбү    79.000 иен
  • Чюүгокү  74.000 иен
  • Кюүшюү  82.000 иен

Улсын хэмжээнд дундажаар 88.000 иен

III. Шалгалтын өгөх

Элсэлтийн шалгалт өгөх журам

Япон хэл хэрхэн сурсанаас шалтгаалан, доор дурьдсан 3 замаар шалгалтанд хүрнэ.

1. Өөрийн эх орондоо япон хэл сураад, Япон улсад ирж шалгалт өгөх. Шалгалт өгөх зорилгоор Япон улсад зорчин ирсэн тохиолдолд Богино хугацааны оршин суух виз авдаг.

2. Өөрийн эх орондоо япон хэл сураад, өөрийн эх орондоо шалгалт өгөх. Ихэнхидээ Япон улсад шалгалт явагддаг боловч, Японоос гадна өөр орнуудад шалгалт зохион байгуулдаг сургуулиуд цөөнгүй байдаг. Япон улсад суралцах шалгалтанд зориулсан Японд суралцах бэлтгэл сургууль-н зөвшөөрөлтэй их дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль байдаг учираас сонирхож буй сургуулийнхаа шалгалт өгөх аргыг судлаарай.

3. Япон улсад хүрэлцэн ирж япон хэлийг судлан, шалгалт өгөх Хувийн зардлаар сурч буй ихэнхи гадаад оюутнууд энэ замаар ирдэг. Хувийн их дээд сургуулийн гадаад оюутны дамжаа болон Япон хэлний сургуульд япон хэлийг суралцангаа, мэдээлэл цуглуулан дэвшин суралцдаг.

Элсэлтийн нөхцөл       

Япон улсын их дээд сургууль/Магистрын сургалт/, богино хугацааны их дээд сургууль, мэргэжлийн сургуульд элсэн орохийн тулд доорхи шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

1. Эх орондоо 12 жилээс дээш сургуулийн боловсролыг дүүргэсэн хүн (Магистрын сургалтанд 16 жилээс дээш сургуулийн боловсролтой байхыг шаарддаг.) Мөн Японы их дээд сургуульд элсэх элсэлтийн босго шалгалтанд дүйцхүйц, тухайн улсын босго шалгалтанд тэнцсэн хүн олон улсын бакалавр зэрэгтэй 18 дээш насны  гэх мэт

2. Их дээд сургууль болон магистр, богино хугацааны их дээд сургууль нь  Япон улсад суралцахыг хүлээн зөвшөөрөх олон тохиолдол байдгаас гадна, Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 1-р зэрэг шаардагддаг тохиолдол ч бий.

3. Мэргэжлийн сургууль доорхи шаардлагаас аль нэгийг нь хангасан байхыг шаардана.

  • Япон хэл боловсрол хөгжүүлэх нийгэмлэгийн итгэмжлэлтэй  Япон хэлний сургалтын байгууллагад 6 сараас дээш суралцсан байх.
  • Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын N2 дээш зэрэгтэй этгээд
  • Японы бага, дунд, ахлах сургуулийн аль нэгэнд 1 жилээс дээш  суралцсан байх                                                                  

Хүсэлт /өргөдөл/ гаргах

Элсэлтийн шалгалтын шаардлагыг хангаж буй хүн аль нэгэн сургуульд шалгалт өгөхийн тулд урьдчилан элсэх хүсэлтээ гаргана. Элсэхийг хүсэж буй сургуулийнхаа элсэлтийн танилцуулга/хүсэлт/ маягтыг гаргуулан авч, шаардлагатай бичиг баримтыг бэлтгэн шалгалтын хураамжийн хамт сургуульдаа илгээнэ.  Ямар сургуульд орохоор хүсэлт гаргаж буйгаас шалтгаалан бичиг баримт гаргаж өгөх хугацаа харилцан адилгүй байдаг.  

Сонгох журам

Материал хүсэлтээ  гаргаснаас хойш сургуулийн шалгалт авах өдрийн дагуу шалгалт явагдах ба агуулга нь (сонголтын журам) сургуулиас хамааран адилгүй байдаг. Шалгалтын өмнө заавал сонгох аргаа нятглан бэлдэх шаардлагатай.

Сонгох арга үндсэндээ

1.    Бичиг баримтын сонгон шалгаруулалт
2.    Ярилцлагын сонгон шалгаруулалт
3.    Япон хэл ойлгох чадварын түвшин тогтоох шалгаруулалт
4.    Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт
5.    Эссэ бичлэгийн сонгон шалгаруулалт
6.    Бодит чадварын сонгон шалгаруулалт

Хүсэлт гаргах үндсэн баримт бичиг

1.    Сургуулийн албан маягт
2.    Намтар
3.    Цээж зураг
4.    Иргэний үнэмлэх
5.    Төрсөний гэрчилгээ
6.    Гадаад паспорт
7.    Ахлах сургууль төгссөн гэрчилгээ болон дүнгийн хавсралт
8.    Сүүлд төгссөн боловсролын гэрчилгээ /диплом/
9.    Ажилладаг бол ажлын газрын тодорхойлолт, сурдаг бол сургуулийн тодорхойлолт
10.  Япон хэлний боловсрол олгох байгууллагын япон хэлний түвшингийн гэрчилгээ
11.  Батлан даагчийн төрөл садангийн лавлагаа
12.  Эрүүл мэндийн үзлэгийн хуудас

Батлан даагчийн бүрдүүлэх бичиг баримт

1.    Батлан даах бичиг (Сургуулийн тусгай маягт)
2.    Батлан даах бичиг (Сургуулийн тусгай маягт)
3.    Иргэний үнэмлэх
4.    Төрсний гэрчилгээний хуулбар
5.    Ажлын газрын тодорхойлт
6.    Сүүлийн 3 жилийн орлогын тодорхойлолт
7.    Банкны дансны үлдэгдэл (30-н сая-с дээш)

Японд суралцах шалгалтын тухай

Японд суралцах шалгалт гэдэг нь:

Японы их дээд сургуульд элсэхийг хүсэгчидэд зориулсан япон хэлний чадварыг үнэлэх зорилгоор уг шалгалтыг зохион байгуулдаг. Жилд 2 удаа буюу 6, 11-р сард Японд болон гадаад орнуудад зохион байгуулагддаг.Японд суралцах шалгалтын дүнг үндсэлэн тэнцсэн эсэхийг шийддэг сургууль ч байдаг. Энэ нь Японд суралцах шалгалтын дүн, ахлах сургуулийн төгсөлтийн гэрчилгээний дүнгийн хавсралтаар элсэх зөвшөөрөл олгодог гэсэн үг юм. Түүнчлэн Японд суралцах шалгалт өгөгчдөөс шалгарсан тэргүүний оюутанг хүссэн сургуульдаа орсоны дараа “ БСШУЯ-ны гадаад оюутны боловсролыг дэмжих тэтгэлэгт”-т хамруулах систем байдаг. 

Шалгалт авах хөтөлбөр ангилал

Шалгалт өгөгч нь элсэхийг хүсэж буй сургуулийнхаа шаардлгын дагуу доорхи ангилалаас сонгон шалгалт өгнө.

Хөтөлбөр ангилал

Зорилго

Хугацаа

Авах оноо

Япон хэл

Японы их дээд сургуульд суралцах

Япон хэлний түвшин тогтооно

120 мин

Уншлага, сонсгол

0-400 оноо

Тайлбар бичих

0-50

Байгалийн

шинжлэл

Японы их дээд сургуульд суралцахад шаардагдах байгаль шинжлэлийн мэдлэгийн түвшин тогтооно./Физик, Хими, Биологи/

80 мин

0-200 оноо

Нийгмийн

ухаан

Японы их сургуульд шаардагдах үндсэн нийгтийн ухаан, онолын чадварыг тогтооно.

80 мин

0-200 оноо

Математик

 

Японы их сургуульд шаардагдах математикийн мэдлэгийн түвшинг тогтооно.

80 мин

0-200 оноо                    

Шалгалтын сэдэвтэй холбогдолтой загвар/хичээл бүрээр/: http://www.jasso.go.jp/eju/syllabus.html-

сайтаас харж болно. 

Япон хэлний түвшин тогтоох шалгалтын тухай

Япон хэлний түвшин тогтоох шалгалт гэдэг нь эх хэл нь япон хэл биш хүмүүст зориулсан япон хэлний түвшинг тогтоож баталгаажуулах зорилготой шалгалт юм. Жилд 2 удаа(7 сар болон 12 сар) Япон улс болон бусад улс орнуудад зохион байгуулагддаг. Монголд 12 сард зохион байгуулагддаг. N1, N2, N3, N4, N5 гэсэн түвшинтэй байдаг.

Шалгалтын агуулга

Түвшин

Шалгалтын агуулга

Хугацаа

N1

Хэлний мэдлэг (үсэг, үг, дүрэм) уншлага

110 минут

Сонсгол

60 минут

N2

Хэлний мэдлэг (үсэг, үг, дүрэм) уншлага

105 минут

Сонсгол

50 минут

N3

Хэлний мэдлэг (үсэг, үг)

30 минут

Хэлний мэдлэг (дүрэм, уншлага)

70 минут

Сонсгол

40 минут

N4

Хэлний мэдлэг (үсэг, үг)

30 минут

Хэлний мэдлэг (дүрэм, уншлага)

60 минут

Сонсгол

35 минут

N5

Хэлний мэдлэг (үсэг, үг)

25 минут

Хэлний мэдлэг (дүрэм, уншлага)

50 минут

Сонсгол

30 минут

Мөн япон хэлний түвшинг тодорхойлох NAT TEST, J TEST гэж байдаг бөгөөд монголд шалгалт өгөх боломжтой юм.

Цагийн ажил

Сургалтын төлбөр, амьдрах зардалдаа нэмэрлэхийн тулд хичээлийн чөлөөт цагаар болон хичээлээ тараад цагийн ажил хийдэг оюутнууд цөөнгүй байдаг. Ажлын 5 өдөр 28 цагийн ажил хийх зөвшөөрөлтэй бөгөөд амралтын өдөр 8 цагийн ажил хийх зөвшөөрөлтэй. 1 цагийн цалингийн үнэлэмж 13000-16000 төгрөг.Гадаад оюутан」「Сургуульд сурахзөвшөөрөлөөр цагийн ажил хийх тохиолдолд Хилийн шалган нэвтрүүлэх газрын зөвшөөрөл (үйл ажиллагааны зөвшөөрөл) авах хэрэгтэй болдог. Бар, цэнгээний газар, эсвэл ёс заншлаас гадуурхи аливаа нэг төрлийн ажлууд хориотой байдаг.

 

 

 

 

 

 

 

First you need to find the school that suits you. Just in Tokyo, there are more than 160 language schools where you may apply for a student visa and if you consider also other cities like Kyoto, Osaka, Nagoya etc... 

To be able to enroll in a Japanese language school, university or higher education institution, you must apply for a student visa. The person who will apply for a student visa, must provide the Japanese consulate in his/her country with the following documentation:

 

Document Explanation
Application form The application form requires the student to fill some personal data like name, surname, telephone, address etc... Go! Go! Nihon can forward to you the school of your choice’s application form and help you in filling it properly, so you won’t make any mistakes which in turn allows Japanese Immigration to refuse your visa application.
Photo Sending a digital photo by e-mail will be fine. It has to be a clear picture of your face, like the one you would use for your passport.
Passport Copy A copy of the page with your name and your photo, plus all the pages reporting your previous entries into Japan.
Oath of Expenses (if you need a financial guarantor) Usually is not required, but if you are young (ad example 18 or 19 years old) and you don’t have a job yet, you may need to provide a document where a member of your family or another person, will guarantee that he/she will support you financially during your stay in Japan as a language student.

When should I apply?

The study semester in Japan starts four times a year: January, April, July and October. The application needs to be submitted around 4 months before the desired semester start in order to receive a visa from the Japanese immigration office. For example:

Student visa starts Application deadline
January 2011 15 September 2010
April 2011 18 November 2010
July 2011 15 March 2011
October 2011 13 May 2011

How long can I study with a student visa?

You can study for up to two years on a student visa. However you don’t have to spend those 2 years coming to Japan only once. If, for example, you go back to Japan after 1 year of studying Japanese, you will still be able to re-apply in the future for the remaining year. However, if you study for 1 year and leave Japan, you will not be eligible for another pre-college visa.

Can I work with a student visa?

During your stay you can work at a part-time job in Japan for up to 28 hours a week. Many students use these jobs to help offset the cost of living in Japan. Students are also allowed to travel in and out of the country without having to reapply for a visa each time, but are required to apply for a re-entry permit.

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт Оюутны солилцоо

Дэлхийн  маргаашийг  үүрэх  залуу  үеийн  харилцаа  нь  ирээдүйн  Япон улс  болон  бусад  улс  орнуудын  харилцан  ойлголцолыг  бэхжүүлэхэд  асар  их  чухал  үүрэгтэй  билээ. 

Үүний  дотроос  Оюутны  солилцоо нь  Япон болон  бусад  улс  орнуудын  найрамдал , түншлэл  болон Японы  тухай  ойлголтыг  гүнзгийрүүлэх , Япон  улсын  Дээд  Боловсролын  байгуулагын  даяаршил, бүс нутаг  компаны хөгжлийг  идэвхжүүлэх  болон  хөгжиж  буй  улсын  ирээдүйг  нуруундаа  үүрэх  боловсон  хүчинг  сургах  зэрэг  төрөл  бүрийн  ач  холбогдолтой  юм. Япон  Улс  нь энэ  байр сууринаас  Дэлхийн  улс  орны  залуусыг  Японд  суралцахыг  талархан  хүлээн  авч , Оюутны  солилцоог  хөгжүүлж  байна. Монгол  Улсын  оюутны  солилцоо  нь 1974  оны  Соёлын  харилцааны  протокол  байгуулж  анх,  1976  онд  нэг  Монгол  оюутныг  судлаач  Оюутнаар  хүлээж  авснаар  эхэлсэн  юм. 

Япон  Улсаас  Монгол  Улсад  суугаа  Элчин  сайдын  яаманд  Япон  Улсын  Засгийн  газрын  тэтгэлэгт  дараахь  хөтөлбөрийн  дагуу  оюутан  элсүүлж   шалгаруулж  авдаг.  Үүнд:

  • Судлаач  оюутан 
  • Багшийн  мэргэжил  дээшлүүлэх  оюутан.
  • Их сургуулийн  үндсэн  оюутан
  •  Япон хэл  судлаач  оюутан.
  • Техникийн  Коллежийн  оюутан
  •  Мэргэжлийн  сургуулийн  оюутан.
  • Залуу  удирдагч  хөтөлбөр 

Эдгээр Мэргэжлээр Тэтгэлэгт хамруулж элсэлт авдаг.  

Япон улсад хувийн зардлаар мөн сурч болно.  

Оюутныг дэмжих Японы  байгууллагын  Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалтыг  Монголд  хэрэгжүүлэхэд  хамтран  ажиллаж  байна. 

Японд хувийн Зардлаар  суралцах шалгалт нь Японы их дээд сургууль,  Факультетэд  элсэн  орохыг  хүссэн  гадаад  Оюутнаас  их  дээд  сургуулийн зүгээс шаарддаг Япон хэл болон үндсэн мэдлэгийн  үнэлэмжийг гаргахын тулд хэрэгжүүлдэг шалгалт юм.

  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
 
Japan улсад суралцацгаая...

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.