Оюуны Санд
  Видео
Турк

Туркийн  талаар 5 онцлох зүйлс

  • Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг хамгийн хямд үнээр эзэмших боломж
  • Дэлхийн өв соёлын өлгий нутаг бөгөөд гайхалтай өвөрмөц зан заншилтай
  • Маш таатай уур амьсгалтай
  • Турк улс нь Ази болон Европ тивийг дамнан байршиссан учир ОУ-н харилцааны болон соёлын төв болж хөгжсөн
  • Засгийн газраас боловсролын салбартаа маш их анхаардаг учир ихэнхи сургуулиуд нь суралцахад хамгийн таатай орчин болон орчин үеийн шилдэг судалгаа шинжилгээний төвүүдтэй байдаг

Газарзүйн байршил

Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс бөгөөд энэхүү 2 хэсгийг Босфорын хоолой, Гантиг тэнгис, Дарданелийн хоолой цувран заагласан байдаг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис болон Хар тэнгисээр хөвөөлөгдөнө. Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак болон Сири гэх 8 улстай хил залгаа оршидог ба дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ/783,562км2/ 37-р байранд жагсадаг. Энэ нь Герман улсыг 2 нийлүүлсэнтэй ижил хэмжээ билээ. Улсын нийслэл нт Анкара, хамгийн том хот нь Истанбул билээ.

Уур амьсгал

Турк Улсын газар зүйн байршилаас шалтгаалаад газар харилцан адилгүй байдаг ч нутгийн ихэнхи хэсгээр нь субтропикийн уур амьсгалтай. Хар тэнгисийн эрэг дагуу хур тундас ихтэй байдаг бол Баруун Понтийн уулс, Тавра, Баруун Анатолийн хөндийгөөр хуурай зун, чийглэг өвөлтэй. Төв хэсгийн уулархаг нутагтаа хагас цөлийн уур амьсгалтай тул зун нь халуун, зарим жил сэрүүн, хүйтэн өвөл болдог.

Улс төр, Хүн ам, Эдийн засаг, Нийгэм болон Соёлын талаар товчхон

Бүгд Найрамдах Турк Улс бол парламентийн эрх мэдэл давамгайлсан төлөөллийн ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж бүхий бүгд найрамдах засагтай улс юм. Шашин төр нь 1923 оноос хойш ангид болсон. Улсын ерөнхийлөгч нь тус улсын төрийн тэргүүн бөгөөд бэлэгдлийн шинж чанартай.  5 жил тутамд ерөнхийлөгчийн сонгууль болдог.  Засгийн газрын эрх мэдэл ерөнхий сайдад байдаг. Улсын их хурал нь нэг танхимтай. ТУИХ/ Турк улсын их хурал -д давуу суудал эзэлсэн намын дарга ерөнхий сайд болдог уламжлал бараг тогтсон ба өнөөгийн ерөнхий сайд нь 2003 оноос хойш 3 удаа дараалан сонгогдоод байгаа  Режеп Тайип Эрдоан билээ. Шүүх эрх мэдэлд хууль тогтоох, хэрэгжүүлэх эрх мэдэлтэн нөлөөлж чадахгүй. Улсын шүүх /Danistay/ нь төр засгийн маргааныг шийддэг бол бусад зарга маргааныг Зарга таслах газар /Yargitay/ авч хэлэлцдэг. Шашнаар ялгаварлах, улсыг салган бутаргах үйлдэл илэрвэл намын санхүүжилт, үйл ажиллагааг улсын шүүх хоридог.

80 сая орчим хүн амтай ба нийт хүн амын ихэнхи хувийг Турк үндэстэнгүүд эзэлдэг бол 15%-г Курдууд эзэлдэг байна. Сирийн иргэний дайнаас болж очих газаргүй болсон 2 сая гаруй дүрвэгсэд одоогоор Турк улсад амьдарч байна. Туркийн хүн амын ихэнхи хувийг залуучууд бүрдүүлдэг. Нийт хүн амын ихэнхи нь Ислам шашинтай боловч Турк улсад бүх шашиныг хуулиар хүлээн зөвшөөрдөг.  Албан ёсны хэл нь Турк хэл боловч Араб, Курд, Армен, Грек болон Еврей хэлээр яригсад цөөнгүй байдаг. Залуучуудын ихэнхи нь Англи хэлээр сайн ярьдаг ба Их дээд сургуулиудад ихэнхи хөтөлбөрүүд нь Турк болон Англи хэл дээр явагддаг.  

Бүгд Найрамдах Турк улсын нийслэл нь Анкара. Хамгийн том хот нь Станбул ба энэ хот нь Европ тивийн хамгийн том хот бөгөөд хүн амын бөөгнөрөл, улсынхаа эдийн засагт оруулах хувь нэмэр, соёл, түүхт явдлын төв төдийгүй дэлхийн 3-р их хот юм. Мөн түүнлэн энэхүү гайхамшигтай хот нь Юнеско-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд орсон байна. Бүгд Найрамдах Турк Улс нийтдээ 81 аймаг, 923 сумтай.

Турк улсын мөнгөнийн нэгж нь Турк лир/TRY/ бөгөөд одоогын байдлаар 1USD = 3.78199TRY-тай тэнцэж байна. Турк улс эдийн засагын чадамж болон ДНБ-ээрээ дэлхийд 13-р байранд ордон хүчирхэг эдийн засагтай улс төдийгүй  “Их 20”-н  гишүүн орон билээ.  Эдийн засаг нь сүүлийн жилүүдэд дунджаар 4,5%-н өсөлттэй байгаа ба экспортын гол бүтээгдэхүүнүүд нь авто машин, алт, ачааны машин, тээврийн хэрэгслийн эд анги болон үнэт эдлэлүүд байдаг. Автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд 14-т ордог байна. Туркийн Beko болон  Vestel гэх  гэр ахуйн электрон барааны брэндүүд нь Европын хамгийн том гэр ахуйн электрон барааны экспортлогчид зүй ёсоор багтдаг.

Дахин давтагдашгүй гайхалтай байгалиийн тогтоц, түүх дурсгал, архелогийн үлдэгдлүүд, жилээс жилд өсч буй аялал жуулчлалын салбар, ямар ч зочин гийчин ирсэн үргэлжийн зочиломтгой ёс заншил мөн түүнчлэн хамгийн чухал зүйлийн нэг боломжийн өртөгөөрөө Турк улс нь аль хэдийн олон сая жуулчидын очихыг хүсэмжилдэг газаруудын нэг болоод зогсохгүй дэлхийн аялал жуулчлал болон худалдаа наймааны төвүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Зуны улирал нь 8 сар үргэлжилдэг газруудад нь аялал жуулчлал олон арвин арга хэмжээ байна зохиодохын зэрэгцээ өвлийн спортыг төрөл төрлөөр нь хөгжүүлж чадсан сүрлэг уулс, хөндий, гол, нуур, хүрхрээ агуйнууд энд тэндгүй оршино.  Аялал гэснээс Турк улс нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн аялал жуулчлал ихээхэн хөгжиж байгаа төдийгүй ОУ-н эрүүл мэндийн байгууллагуудаар баталгаажсан олон арван аршаан, сувилал, усан болон шавар эмчилгээгээрээ олны анхаарлыг их татдаг байна.

Амьдралын өртөгийн хувьд Турк улс бусад олон орныг бодвол харьцангүй таатайд тооцогддог.  Амьдрах байрны хувьд хаана байрлах ямар тохижилттой  хэдүүлээ байх зэргээс шалтгаалаад сургуулийн дотуур байрнууд нь 30$-с эхлээд сарын түрээс нь 300$ хүрнэ. Хэрвээ сургуулийн дотуур байр биш хувиараа байр түрээслэх бол таны сонголтоос шалгаалаад дунджаар 200$-с эхлээд 500$ хооронд байх жишээтэй. Хоол хүнс болон унааны зардлын хувьд дунджаар 300$-400$ хооронд байх боловч энэ нь хувь хүний хэрэглээ сонголтоос ихээхэн шалтгаалах билээ. 

Бүгд Найрамдах Турк улсын боловсролын систем нь 2 үндсэн хэсгээс бүрдэх ба нэг нь үндсэн боловсрол бол нөгөөх сургуулиас гадуурх боловсрол болно. Үндсэн боловсролын системд дараахи боловсролын шатлалууд хамаарагдах ба үүнд:

  • Сургуулийн өмнөх насны боловсрол/2-6 нас/
  • Бага болон дунд сургууль/6-14 нас/
  • Ахлах сургууль болон мэргэжил олгох сургууль/15-18/
  • Дээд боловсролын сургууль болон институтууд

Турк улсын их дээд сургуулиудад суралцахыг хүсэгч нь 12 ба түүнээс дээш жилийн боловсрол эзэмшссэн 16 ба түүнээс дээш настай байх гэсэн үндсэн шалгуур байхаас гадна Англи эсвэл Турк хэлтэй байх шаардлагатай. Турк улсад суралцах олон давуу талтай ба боловсролын стандарт нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. 

Мэдээлэл байхгүй байна.

Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн сурагчид үргэлжлүүлэн  мэргэжлийн сургуульд суралцах эсвэл их сургуульд элсэх боломжтой. Мэргэжлийн сургуулиуд нь 2 жил байдаг бол бакалаврын түвшиний сургалт нь 4 жил байдаг. Магистрын түвшиний сургалт нь судалгааны ажил бичих Магистрын сургалт болон  судалгааны ажил бичдэггүй гэсэн 2 өөр байдаг. Харин Докторын сургалтын хувьд 4 жил байдаг ба докторын  хөтөлбөрт хамрагдахын тулд магистрын зэрэгтэй байх шаардлагатай. Сургалтын төлбөрийн хувьд таны суралцахыг хүссэн сургуулиас хамаараад харилцан адилгүй байх ба та суралцахыг хүссэн сургуультайгаа урьдчилан холбогдож баталгаажуулах хэрэгтэй. Бакалаврын түвшиний англи хэл дээрхи хөтөлбөрийн төлбөр улсын сургуулиудад ойролцоогоор:

  • $150-$500/ Турк улсын иргэн/
  • $450-$1500/ОУ-н оюутан/

Баклаврын түвшиний англи хэл дээрхи хөтөлбөрийн төлбөр хувийн сургуулиудад ойролцоогоор:

  • $5000-$12000

Магистр болон Докторын түвшиний англи хэл дээрхи хөтөлбөрийн төлбөр улсын сургуулиудад ойролцоогоор:

  • $200-$300/ Турк улсын иргэн/
  • $600-$900/ОУ-н оюутан/

Магистр болон Докторын түвшиний англи хэл дээрхи хөтөлбөрийн төлбөр хувийн сургуулиудад ойролцоогоор:

  • $5000-$12000

Нэмж хэлэх нэг таатай мэдээлэл байгаагын нэг манай Монгол улсын иргэд Турк улсад суралцах бол Турк улсын иргэдийн адил төлбөр төлөх боломжтой бөгөөд Магистр болон Докторын түвшиний сургалтуудад нь тодорхой шалгуурыг хангасанаар 100% тэтгэлээр суралцах бүрэн боломжтой. Доорхи нэг дурьдсан улсын иргэд Турк улсад суралцах бол Турк улсын иргэдийн адил төлбөр төлдөг байна.  Үүнд: (Azerbaijan, Bashkortostan, Bosnia and Herzegovina, Dagestan, Karachay-Cherkessia, Kazakhstan, Kyrgyzstan, Macedonia, Mongolia, Moldova, Nahcevan, Uzbekistan, Tadzhikistan, Tatarstan, Turkmenistan, and Ukraine)  

Амьдрах зардалын хувьд Турк улс нь бусад Европын орнуудыг бодоход ОУ-н оюутнуудад харьцангуй боломжын байдаг. Сургуулийн дотуур байрнуудын хувьд аль хотод суралцах, өрөөндөө хэдүүлээ байх, ямар байранд байрлахаас шалтгаалаад 1 сарын байрын түрээс  нь $30-$300 хооронд байх жишээтэй. Харин хувиараа байр түрээслэх бол 1 сарын байрны түрээс  $200-$500 хооронд байдаг.  Харин хоол хүнсний хувьд ойролцоогоор таны хэрэглээнээс шалтгаалаад  $300-$400  байх бол 1 семестерийн ном сурах бичгийн зардал $100-$150 байна. 

 
Турк улсад суралцацгаая...

  • target consulting

    КОС ИХ СУРГУУЛЬ

    Турк
    1

    СУРГУУЛИЙН ТАЛААРХИ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Туркын Истанбул хотноо байрлах Кос их сургууль нь 1993 онд үүсгэн байгуулагдсан 700...

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.