Оюуны Санд
  Видео
Хятад

Хятадын талаар 5 онцлох зүйлс

  • Гайхалтай өвөрмөц соёл болон зан заншил
  • Эдийн засаг нь дэлхий дээр хамгийн хурдацтай хөгжиж буй улс. Хамгийн том зах зээл
  • Зарим нэг мэргэжлийн хувьд Хятад хэл соёл судлал бол зайлшгүй шаардлагатайд ордог
  • Хятад улсын засгийн газраас бүх түвшиний боловсролын салбарт онцгой анхаарч ач холбогдол өгч байна
  • Бүх түвшиний бүхий л мэргэжлээр Хятад улсад суралцах боломж байна

Газарзүйн байршил

БНХАУ нь НҮБ-н ангиллаар Дорнод-Азид орших боловч газар нутгийн зарим хэсэг болох Хайнань нь Дорно өмнөд Азид, Юнеско-н ангиллаар Шиньжян, Төвд, Өвөр Монгол нь Төв Азид хамаардаг. Орос, Монгол, Вьетнам, Лаос, Мьянмар, Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистан, Тажик, Киргиз, Казахстан болон Умард Солонгос гэх зэрэг 14 оронтой хиллэдэг. Дорнод захаараа Номхон далайд эрэгтэй. Үүнд Бохайн тэнгис, Шар тэнгис, Хятадын дорнод тэнгис, Тайваний хоолой, Хятадын өмнөд тэнгист гарна. Мөн Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Вьетнам, Филиппинтэй усан хилтэй.  Газар нутгийн хэмжээгээрээ /9,572,900км2/ дэлхийд 3-т ордог. Улсын нийслэл нь Бээжин бол хамгийн том хот нь Шанхай билээ.

Уур амьсгал

Өмнөд нутгаар тропикийн дулаан уур амьсгал, умард захаар суб-арктикийн хүйтэн уур амьсгалтай. Төвөдийн өндөрлөгт альпийн уур амьсгалтай. Хармөрөн мужид 1 сард дунджаар -30 0С, 7 сард 18 0С хэмтэй байх бол Хайнаньд 1 сард дунджаар 17 0С, 7 сард 28 0С байдаг. Дорнод өмнөд эргээр жилийн 1500мм-с дээш тунадас унадаг бол харин баруун хойд говь, цөлийн хэсгээр жилдээ буух тундасны хэмжээ 100мм ч хүрдэггүй байна.

Улс Төр, Хүн ам, Эдийн Засаг,  Нийгэм болон Соёлын талаар товчхон

БНХАУ нь Дэлхий дээрхи цөөхөн социалист орны нэг бөгөөд 1954, 1975, 1978, 1982 үндсэн хуулиа шинчилж байсан.  БНХАУ-н Үндсэн хуулинд зааснаар “ажилчин анги удирдаж, ажилчин болон тариачны холбоонд түшиглэсэн ардын ардчилсан дэглэмт социалист улс” юм  хэмээжээ.

  • Ардын төлөөлөгчдийн их хурал /АТИХ/- төрийн эрх барих дээд байгууллага ба хууль тогтоож, улс орны чухал шийдвэрийг гаргана. АТИХ-д нийт 2987 төлөөлөгчийг 5 жилийн хугацаатай сонгох бөгөөд жилд 1 удаа 14 хоног хуралдаад тардаг.
  • Улсын дарга - Төрийн тэргүүн. АТИХ болон түүний байнгын хорооны шийдвэрийг батлах төрийн албан хаагчдыг томилох, алдар цол шагнах гэх мэт олон үүрэгтэй. Одоогийн  БНХАУ-н даргаар 2012 оноос хойш улиран сонгогдсон Ши Жиньпин болно.
  • Төрийн зөвлөл/Ардын төв засгийн газар/ - төрийн шийдвэр хэрэгжүүлэх дээд байгууллага. АТИХ-с сонгож улсын дарга баталдаг. АТИХ, түүний байнгын хороонд ажлаа тайлагнана. Ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч, яам болон төрийн хорооны сайд нар, Улсын банкны даргаас бүрддэг. Одоогоор 28 яам, хороотой ба одоогийн ерөнхий сайд нь Ли Көчян.

Хятад улс нэг гоц намтай бөгөөд Хятадын Коммунист Нам/ХКН/ нь 1921 онд байгуулагдсан ба 1949 оноос эхлэн эрх баригч нам болсон. Удирдах дээд байгууллага нь 5 жил тутамд хуралддаг Их хурал түүнээс сонгогдсон Төв хороо юм. Үнэндээ ХКН-н төв хорооны 500 гишүүн, түүний Улс төрийн товчооны 7 гишүүн улсыг удирддаг.

БНХАУ нь дэлхий дээрхи хамгийн олон хүн амтай улс бөгөөд нийт иргэдийн тоо нь 2010 онд 1,370,536,875 тэрбум  байгаа  нь дэлхий дээрхи нийт 5 хүн тутамын 1 нь Хятад улсын иргэн .  Хятад улс хүн амын өсөлтөө багасгах зорилгоор 1979 оноос эхлэн 1 өрх 1 хүүхэд гэсэн бодлогыг баримталж байснаа 2013 оноос хэрэв эцэг эх нь айлын ганц хүүхэд бол 2 хүүхэдтэй байхыг зөвшөөрч зөөлрүүлсэн байгаа. /Удам залгах хүүгүй бол 2 дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрдөг / Дундаж наслалт 73,2 жил.  БНХАУ-н ард иргэдийн нийт 91,5 %-г тариачин уламжлалтай хятад үндэстэн бүрдүүлж Төвөд болон Шиньжян-с бусад муж, оронд дийлэнхи олон болон амьдарч байна.

БНХАУ-н албан ёсны хэл нь Хятад хэл боловч маш олон төрлийн нутаг нутагийн аялгуу байх ба тэрнээс нийт хүн амын дийлэнхи олонхи нь буюу 70% нь умард аялгуу/мандарин/-р ярьж нийтээр нэг ханзаар бичих хууль үйлчилж байна. Шашин шүтлэгийн хувьд Күнз, Дао, Будда-г шүтэгчид дийлэнхи олонхи буюу нийт хүн амын 93%  бол үлдсэн 7 %-д Хотон хятад болон түрэг угсаатангууд Ислам шүтлэг тэй байгаа бол бусад нь Христос, Католик, Мормон болон Жүүд шүтлэгтэнгүүд байна.

Хятадын дотор газруудад хүн амын суурьшил шигүү харин өөртөө засах орнуудад харьцангуй сийрэг байдаг. 2007 оны тооллогоор нийт хүн амын 46% нь хот газар амьдарч байгаа ба хот бараадсан шилжилт хөдөлгөөн жилээс жилд ихсэж байгаа аж.

Хятад улс нийтдээ 657 хоттой ба улсын засаг захиргаа хотыг 3 зэрэг болгон ангилладаг.

  • Дээд зэрэгт: Тусгай захиргаат дөрвөн хот/Бээжин, Тяньжинь, Чунчин, Шанхай/, онцгой захиргаат 2 орон/Макао, Хонконг/
  • Дунд зэрэгт: Аймгийн түвшиний одоогоор 291 хот байгаагаас 15 нь мужийн дараахи түвшиний хот байна
  • Доод зэрэгт: Хошууны түвшиний одоогоор 360 хот байгаагаас 10 нь аймгийн дараахи түвшиний хот болно

Хотын зэрэг аваагүй газраа  /Балгас/сумын түвшиний нэгж болон Гацааны түвшиний нэгж хэмээн 2 ангилж байна.

БНХАУ-н мөнгөний нэгж нь Хятадын Юань/¥/. Эдийн засгийн хувьд Хятад улс сүүлийн 30 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжлийг үзүүлээд байгаа ба 2014 онд улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 их наяд ам доллартай тэнцсэнээр өнөөг хүртэл дэлхийд 2-р байр эзэлж байна. Дотоодын  нийт бүтээгдэхүүний өсөлт жилдээ 6.9%, төрийн бодлогын хүү 4.3%, ажилгүйдэл 4%, инфляци 1.6% байна. Мөн түүнчлэн өөрийн хямд ажиллах хүчний давуу талыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалтыг маш ихээр татсан ба одоогийн байдлаар Хятад улс эрчим хүч, газрын тосны гол хэрэглэгч орон бөгөөд жилдээ 3.9 их наяд ам долларын бүтээгдэхүүн экспортолдгоороо дэлхийд тэргүүлж байна.

Хятад улсад амьжиргааны өртөгийн ихэнхи хэсгийг орон байр эзэлдэг бөгөөд хүнс болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хувьд дэлхийд харьцангуй өртөг багатай-д тооцогддог. Ерөнхийдөө хятадын баруун бүсэд зүүн бүсийн  Бээжин, Чиндао, Шанхай болон Гуанжоу гэх том хотуудыг бодвол түрээсний байрны үнэ хамаагүй хямд байдаг.  ОУ-н оюутнуудад суралцаж буй сургуулиас нь өөрийн  төлбөрийн чавдарт нийцэх олон төрлийн сонголттой дотуур байрнууд илбэг боловч Хятад улсад очихоосоо өмнө урьдчилан сургууль болон байр түрээс зуучын төвүүдээр дамжуулан эртхэн байраа олссон нь цаг болон мөнгөний хувьд хэмнэлттэй байх болно хэмээн сургуулийн мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

Боловсролын систем

БНХАУ-н засгийн газраас төрийн тусгай бодлогоор бүх түвшиний боловсролын салбараа маш ихээр дэмжиж их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа нь хятадын боловсролын салбарт томоохон ахиц дэвшилүүд гарсаар байгаа нь сүүлийн жилүүдэд гадаад орны оюутан залуусыг ихээр татаж байна.

Хятадын боловсролын инстутын хувьд улсын болон хувийн өмчит сургуулиудаас бүрэлдэх бөгөөд ихэнхи сургууль улсын өмчийнх байна. Боловролын систем нь сургуулийн өмнөх насны боловсрол/3-5 нас/, дунд боловсрол /6-11 нас/, бүрэн дунд боловсрол/12-17/, мэргэжлийн болон их дээд боловсрол хэмээн хуваагддаг.  Улсаас цэцэрлэгийн боловсролоос эхлээд дунд сургууль дүүргэх хүртэл боловсролыг бүх нийтээр заавал эзэмших боловсрол хэмээн заасан ба үнэ төлбөргүй суралцах боломжтой. Харин ахлах сургуулийн 3 жилийн боловсрол нь заавал суралцах ёстой боловсрол биш тул суралцахын тулд тодорхой хэмжээний төлбөртэй байдаг. Хувийн хэвшилийн сургуулиуд ихээхэн байдагч чанарын олгож буй боловсролын чанарын хувьд улсын сургуулийнхаас төдийлөн илүү гардаггүй боловч тусгай мэргэжлийн хичээлүүдийг илүү түлхүү ордогоороо давуу талтай.

Дээд боловсролын хувьд төлбөртэй бөгөөд одоогоор нийтдээ 2000 гаруй мэргэжлийн сургалтын төвүүд/МСҮТ/, коллеж болон их дээд сургуулиуд сертификат, баклавр,  магистр болон докторын зэргийн сургалт явуулж байна. Их дээд сургуулиуд нь хэд хэдэн төрөлд хуваагддаг ба зарим нь шууд боловсролын яамны удирдлаган доор үйл ажиллагаа явуулдаг бол зарим нь мужийн, бүс нутгийн болон хотын хэмээн хуваагддаг байна.

Их дээд сургуульд  элсэхийн тулд  бүрэн дунд боловсрол эзэмшигчид жил бүр их дээд сургуульд элсэхийг хүсэгчдэд зориулсан шалгалтыг өгдөг ба уг шалгаруулалт нь маш их өрсөлдөөнтэй явагддаг байна.  Шалгалт нь жил бүрийн 6 сард болдог. Хятадын ихэнхи их дээд сургуулиуд 2 семестэрийн хөтөлбөртэй байдаг ч зарим нэг коллежууд 3 семестэртэй байх тохиолдол мөн бий. Хичээлийн жил 9 сарын эхээр эхэлдэг ба 2 дахь семестэр 2 сарын дундуур ордог бөгөөд 1 семестэр ойролцоогоор 20 долоо хонгийн урттай байдаг. 

Хятад улсад суралцах

БНХАУ-н эдийн засгийн үсрэнгүй өсөлт болон хятадын засгийн газрийн боловсролыг дэмжих бодлогын дүнд хятад улсад суралцах гадаад оюутаны тоо ихээр нэмэгдэх болсон ба 2009 онд  нийтдээ 238,184 гадаад оюутан суралцаж байгаагын ихэнхи нь Өмнөд Солонгос, Япон, Америк, Вьетнам болон Индонез улсын оюутан залуус дийлэнхи хувийг эзэлж байжээ. Х болон F гэсэн 2 төрлийн оюутны виз байдаг ба F виз нь 6 ба түүнээс богино хугацагаар суралцах хүсэлтэй хүмүүс мэдүүлдэг бол Х нь 6 ба түүнээс дээш сараар суралцахыг хүсэгчдийн мэдүүлдэг виз юм. Х виз нь хятадын хилээр нэвтэрсэн өдрөөс 30 хоног хүчинтэй байдаг ба сургуулийн зүгээс цааш нь хүсэлт явуулж түр хугацаанд оршин суух эрхийг дээд тал нь нэг удаадаа 12 сараар авдаг ба суралцаж буй хугацаандаа жил бүр шинээр бүртгэл хийлгэдэг байна. Мөн оюутны виз нь ажиллах зөвшөөрөлгүй. Мөн БНХАУ-д суралцахыг хүсэгч гадаадын оюутан заавал эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах шаардлагатай ба тухайн даатгалыг сургуулийн дотоод журмаас хамааран өөрийн орны болон хятадын дотоодын даатгалд хамрагдах боломжтой тул эхлээд сургуулиусаа лавлах шаардлагатай.  Суралцах виз мэдүүлэгч нь сургуулиусаа JW201 эсвэл  JW202  форумуудыг аль нэгийг урилгын хамт визний анкеттай хавсаргаж өгнө.

Британийн Times Higher Education сэтгүүл дэлхийн хөгжиж буй улс орнуудын их, дээд сургуулиудыг судалсан байна. Судалгаагаар Энэтхэг, Орос, ялангуяа Хятадын их, дээд сургуулиуд том амжилт гаргажээ. Хятад улс нь хөгжиж буй улс орнуудын шилдэг их, дээд сургуулиуд дунд чансаагаараа хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Шилдэг 300 доторх 52 байрыг Хятад улс эзэлж жагсаалтыг тэргүүлсэн байна.

Фудан их сургууль 11 байраар өсөж, зургаадугаарт бичигдсэн бол, Бээжин, Цинхуагийн их сургууль дөрөв дэхь жилдээ дээгүүр хоёр байрыг эзэлсээр байна. Энэтхэгийн Шинжлэх Ухааны их сургууль энэ жил анх удаа шилдэг 15-д багтаж чаджээ. 

 

“CUCAS” Бүгд найрамдах Хятад ард улсын Их дээд сургуулиудын нэгдсэн  холбооны Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар Таргет Консалтинг Залуучуудын Боловсрол Соёл Солилцооны Төв  Хятадын 70н  аймгийн 300 гаруй их сургуулиуд /бакалавр, магистр, доктор, хэлний бэлтгэл/,  20,000 гаруй сургалтанд тэтгэлэгтэй болон тэтгэлэггүй зуучлаж өгнө.  

Хятадад суралцах давуу талууд:

  1. Дэлхийд нэр хүнд нь гэрлийн хурдаар өсч буй их сургуулиудад мэргэжил эзэмшиж зэрэгтэй болох явдал юм. Times-аас жил бүр шалгаруулдаг дэлхийн шилдэг 800 их сургуульд Хятадаас 55 их сургууль багтжээ.
  2. Олон мянган жилийн түүхтэй орны хувьд гадаад оюутнуудад үзэж харах зүйл ихтэй ажээ.
  3.  Засгийн газраас тэтгэлэгээр гадаад оюутнуудыг татахад онцгойлон анхаарч 277 сургуульд 40000 гаруй тэтгэлэгийг санал болгоод байна. Зөвхөн 2015 он гэхэд гадаад оюутны 40% нь Хятадын засгийн газрын тэтгэлэгээр суралцсан юм.
  4. Хил залгаа, ойр  гээд Монгол суралцагчидад ихээхэн давуу талтай.
  5. Хятад хэлийг сурч, хятадийн урлаг соёл, ёс заншлийг мэднэ гэдэг нь олон улсын хэмжээнд өөрийн байр сууриа өсгөх нэгэн том үүд хаалгыг таньд нээх болно.
  6. Европын орнуудыг бодвол амьжиргааны өртөг бага юм.
 
Хятад улсад суралцацгаая...

  • target consulting

    Qingdao Их сургууль

    Хятад
    1

    Хятадын бакалаврт бэлтгэх англи хэлний хөтөлбөр Хөтөлбөрийн мэдээлэл  Сургуулийн нэр: Чиндао Их сургууль  Байр...

  • target consulting

    ZHEJIANG их сургууль

    Хятад
    2

    Сургуулийн талаархи ерөнхий мэдээлэл  ZHEJIANG шинжлэх ухаан технологийн их сургууль нь 1980 онд үүсгэн байгуулагдс...

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.