Оюуны Санд
  Видео
Нүүр хуудас  /   Австрали
« Буцах
Австрали

Австрали, албан ёсоор Австралийн Хамтын Нөхөрлөл (англ. Commonwealth of Australia) нь Австрали тив, Тасман арал, Энэтхэгийн, Номхон далайд орших арлуудаас тогтох далайн орон юм. Хойд талд нь Индонез, Зүүн Тимор, Папуа-Шинэ Гвиней, зүүн хойд талд нь Соломоны Арлууд, Вануату, Шинэ Каледони (Францын хэсэг), зүүн өмнөд талд нь Шинэ Зеланд оршдог. Австрали нь бүтэн тивийг эзэлдэг цорын ганц орон юм.

Австралийн эх газарт уугуул иргэд (аборигенууд) 42,000 жилийн тэртээгээс амьдарч байжээ. Хойд зүгээс загасчид хааяа ирж, 1606 онд Голландын аялагч нар анх энэ тивийг нээсний дараа Австралийн зүүн хэсгийг 1770 онд Британичууд өөрийн болгосон байна. Анх 1788 оны 1 сарын 26-аас эхэлж Шинэ Өмнөд Вэльсийн (New South Wales) колонид Британиас хоригдлуудыг зөөж авчирч байв. Хүн ам өсч, өөр газрууд судлагдаж нээгдснээр 19-р зуунд голдуу өөрөө удирдах засаглал бүхий, таван Титмийн колони байгуулагджээ.

1901 оны 1 сарын 1-нд зургаан колони нэгдэж, Австралийн Хамтын Нөхөрлөлийг байгуулжээ. Анх байгуулагдсан цагаасаа Австрали нь тогтвортой либерал ардчилсан улс төрийн системийг баримталж байгаа бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон хэвээр үлдсэн. Нийслэл нь Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр (Australian Capital Territory, ACT) дотор орших Канберра хот юм. Хүн ам нь 21.3 сая гаруй бөгөөд хүн амын 60% нь муж улсуудын нийслэлүүд болох Сидней, Мельбурн, Брисбэн, Перт, Аделаид хотуудад төвлөрдөг.

Нийслэл: Сиднэй

Төр засаг: Парламентын засаглалтай ардчилал ба Үндсэн хуульт хаан засаг

  •  Хатан хаан     II Элизабет
  •  Ерөнхий захирагч     Квэнтин Брайс
  •  Ерөнхий сайд            Тони Эбботт

Нутаг дэвсгэр: бүх талбай   7,617,930 км2

Хүн ам:  23,659,10

Австрали улс олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол олгодог цөөхөн хэдэн улс орны нэг юм. Дээр нь Австралийн албан ёсны хэл нь бизнесийн албан ёсны хэл болох англи хэл. Түүнээс гадна, гэмт хэргийн тоо харьцангуй бага учир Австрали маш амгалан тайван улсад тооцогддог. 2011 оны OECD хэмээх байгууллагаас тодорхойлдог Илүү Сайн Амьдралын Индекс (Better Life Index)-ээр 10-аас 9.3 оноо авсан нь хэр аюулгүй улс болохыг нь батлаж байгаа юм.

Мөн амьдрахад их сонирхолтой газар. Олон үндэстэн ястан цугласан газар учраас арьс өнгө, шашин шүтлэгээр гадуурхах явдал үгүй. Дээр нь тааламжтай сайхан цаг агаартай. Спорт болон урлагийн хувьд үзэж харах юм ихтэй. Хоолны ундны  тал дээр ч гэсэн баялаг сонголттой. Энэ бүгдээр зогсохгүй Австрали нь Их Британи, АНУ-ыг бодвол боловсролын чанарын хувьд ялгаа байхгүй ч сургалтын төлбөр болон амьдралын өртгийн хувьд харцангуй хямд.

Австрали Улсын 50 гаруй дээд сургууль нь бүгд төрийн өмчийн сургуулиуд юм. Азийн ихэнх оюутнууд Австралид бизнес, эдийн засаг, худалдааны чиглэлээр сурдаг. Австралид энэ чиглэлээр маш сайн боловсрол олгодог чамгүй олон сургуулиуд бий. Монголтой адилаар Австрали нь газрын баялаг ихтэй. Түүнийгээ дагаад уул уурхай, инженерийн салбар их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургуулийн аль алиных нь түвшинд их сайн хөгжсөн.

Австралийн засгийн газар Австралийн иргэн/байнгын оршин суугч бус иргэдэд Австрали улсад суралцах боломж олгоход чиглэсэн гадаад оюутны хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Энэ хөтөлбөрийн дагуу Австралид суралцах хүсэлтэй иргэд урьдаар оюутны виз авсан байх шаардлагатай. Гадаадын оюутанууд заавал бүтэн цагын хичээлд суралцах ёстой бөгөөд тухайн хичээл нь Австралийн засгийн газрын гадаад оюутануудад чиглэгдсэн итгэмжлэгдсэн бүртгэлд (СRICOS-д бүртгэлтэй хичээлүүд) хамдрагсан байх ёстой. Австралийн Элчин Сайдын Яамны вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Үнэлгээний Зэрэглэлүүд

Оюутны виз мэдүүлэгийг мэдүүлэгчийн хамрагдах Үнэлгээний Зэрэглэлийн (Assessment Level) дагуу боловсруулан шийдвэрлэдэг. Үнэлгээний Зэрэглэлийг мэдүүлэгчийн төрөлх иргэншил болон үндсэн хичээлийн түвшинг үндэслэн Австралийн Цагаачлалын Журамын дагуу тогтоосон байдаг.
Хялбарчилсан Виз Мэдүүлэгт хамрагдах эрх зүй Монгол улсын иргэдийн оюутны виз мэдүүлэгийн Үнэлгээний Зэрэглэлийг үндсэн хичээлийн түвшинг харгалзан доорх байдлаар тогтоосон болно.  Үүнд:

Визийн Ангилал

Үнэлгээний Зэрэглэл

570 - Англи Хэлний Сургалт

3

571 - Бага болон Дунд Сургууль

3

572 - Мэргэжлийн Боловсрол ба Бэлтгэл Сургалт

3

573 - Дээд Боловсролын Сургалт

3

574 - Магистр болон Докторын сургалт

2

575 - Эрдэмийн зэрэггүй сургалт

3

576 - Гадаад Харилцааны яам болоод Батлан Хамгаалах яамнаас тэтгэлэг авч буй

2

Австралийн сургалтын тэтгэлэг бол Монгол Улсын хөгжлийг дэмжин, хувь нэмэр оруулж, Австрали улстай харилцаа холбоогоо бататган хөгжүүлэх боломж юм. Австралийн Засгийн газраас тэтгэлгийн болзол шалгуур хангасан Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараахь түвшний боловсролын зэрэг эзэмших сургалтыг санал болгож байна. Австралийн тэтгэлэгт сургалт нь хөгжлийн төлөөх дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд санал болгож буй олон улсын, нэр хүндтэй тэтгэлэг юм. Уг бүрэн хэмжээний тэтгэлгийг мэдлэг чадвар/мерит, ил тод байдал, тэгш хүртээмжид тулгуурлан олгоно. Тэтгэлгийн хүрээнд тодорхойлсон зорилтот салбар, чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна. Өргөдөл гаргах явц нээлттэй, өрсөлдөөнтэй бөгөөд хүн бүрийг жигд боломжоор хангана.

ШАЛГУУРУУД

  • Өргөдөл гаргагчдад зориулсан дэлхий хэмжээни нийтлэг шалгуурууд байдаг. Энэ талаар эндээс үзнэ үү.
  • Монголд зориулсан онцлог шалгуурууд бас байдаг. Үүнд:
  • Монгол улсын их, дээд сургуульд баклаврын зэрэг эзэмшсэн бол голч оноо 3.0 ба түүнээс дээш байна. Бусад оронд баклаврын зэрэг дүүргэсэн тохиолдолд тухайн боловсрол нь Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.
  • Тухайн салбарт, ялангуяа тухайн байгууллагад 2-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх.
  • IELTS (академик)-ийн нийт оноо 5.0 байх түүнтэй дүйцэхүйц TOEFL-ийн оноотой байна.
  • Өргөдөл гаргагчид цаашид тэтгэлэгт тэнцэхийн тулд бүх шалгуурыг хангасан байвал зохино.

 

  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
  • target consulting
 
Австрали улсад суралцацгаая...

  • target consulting

    Victoria University

    Австрали
    1

    Австрали улсын Мэлборне хотод орших Викториа Их сургууль нь 1916 онд Тэхник мэргэжлийн сургуулиар гараагаа эхлэн байгуу...

  • target consulting

    Ню Саут Валесын их сургууль

    Австрали
    2

    Дэлхийн залуучуудын дур булаасан орчин үеийн хотуудын нэг Австрали улсын нийслэл алдартай Сиднэй хотод байрладаг Ню Саут...

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.