Оюуны Санд
  Видео
Нүүр хуудас  /   Сургалт
« Буцах
Сургалт

Манай давуу талууд: 

Яриа: Тодорхой бэлдсэн сэдвүүдийг Англи хэл дээр шууд бодож, сэтгэж сургах ба ингэснээр биеэ барилгүй чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг болгоно. 

Сонсгол: Үг барьж сургаснаар сонсгол задалж чөлөөтэй сонсдог болно. 

Уншлага: Өгүүлбэр зүйн бүтэц  задлах аргаар орчуулга хийнэ. 

Бичих: Албан ажлын материал бэлдгэх замаар бичгийн англи хэл сургана.

Сургалтын арга техник /бүх шатанд/ 

  • 70% яриа – Хичээлийн цагт бүх харилцан яриа англи хэлээр, Сэдвийг тайлбарлах , Сэдэв дагаж унших, орчуулга,шинэ үг,дуудлага засах
  • 30% дүрэм – Дүрмийг хэрхэн бодит амьдрал дээр хэргэлэх аргачлал,Дүрмийг хэрхэн бодит амьдрал дээр хэрэглэх аргачлал, Дүрмийн язгуур утгыг ойлгуулах, практик дээр хэвшүүлэх гэсэн суурь дээр тулгуурлаж явагддаг.
  • Хичээлийн бус цагаар – Сонсгол задлах давтлага
  • Сургалтын бүхий л материалууд нь хувь хүний хөгжилд чиглэж бэлтгэгдсэн байдаг.

 Албан байгууллагын захиалгат сургалт

Та өөрийн  бизнесээ амжилтын оргилд аваачихыг хүсэж байна уу?  Тэгвэл англи хэлний мэдлэгтэй   чадварлаг боловсон хүчинтэй болоход л хангалттай .

Судалгаа:

 Манай  “Target Consulting” компани  нь 10 байгуулгын нийт 154  ажилчин  залуусын дунд судалгаа явуулахад:

  • Англи хэл сурах хүсэлтэй  - 98,7%
  • Ажлын шааардлагаар хэрэгцээтэй байна - 78,8%
  • Англи хэл сурсанаар мэргэжлийн ур чадвар нэмэгдэнэ - 85,4%
  • Хэл сурахад зориулах  цаг хомс , санхүүгээс шалтгаалж сурах боломж гардаггүй  - 82.74%
  • Хэрэв албан байгуулгаас хэл сурахад  дэмжиж  боломж олговол  дуртайя  сурна -  97,2%    гэсэн судалгааны дүн гарсан  байна. 

Эндээс харахад байгууллагын боловсон хүчнүүд  байгууллагын чадварлаг боловсон хүчин байхад англи хэл сурах нь чухал нөлөө  үзүүлдэг  гэдгийг  ойлгож мэддэг  хэдий ч суралцах боломж  тэр бүр олдохгүй  байгаа нь  харагдаж байна.

Та манай сургалтанд байгууллага хамт олноо хамруулснаар  бизнесийн алсын хараадаа хүрч чадна.

Үндсэн анги/Насанд хүрэгчдэд зориулсан/

А1-1 Анхан шат

Энэ шатны сургалт өмнө нь огт англи хэл сурч байгаагүй хүүхдүүдэд илүү тохиромжтой сургалт юм.  Англиар ярих анхны суурийг тавих ба сонсох, сонссоноо ойлгох, ойлгосныхоо дараа тvvнийгээ эргvvлээд ярих дадлага эзэмшинэ. Мєн єдєр тутам хэрэглэгддэг vг хэллэг болоод унших vгийн нєєц харьцангуй нэмэгдэнэ. Мєн харилцан яриа, дvрэм, сонсгол, дадлага хийнэ. Энэ шатанд суралцаж дуусгаснаар завсрын дунд шатанд суралцах чадварыг эзэмшинэ.

А1-2 Анхан шат

Энэ шат нь англиар уншиж чаддаг, тодорхой хэмжээ үгийн сантай хүнд илүү тохиромжтой шат юм. Үгсийн сан  дээр үндэслэн унших орчуулах асуултанд  хариулах  дасгалууд хийгэдэх ба  англи хэлний өгүүлбэр зүйн бүтэцтэй танилцана.  Ингэснээр өгүүлбэрийн гишүүдийг ялгаж зөв байрлуулж сурах ба энэ цаашдын бичгийн анги хэлтэй болох хамгийн чухал үндэс суурь нь болох болно. 

A2 Анхан дунд шат

Энэ шатны сургалтанд та ярианы дадлага болон сонсголын дасгал илүү хийх ба англиар сэтгэх арга барил эзэмшинэ. Харилцан яриа, сонсголын дасгал хийнэ. Энэ шатанд суралцаж төгсөхөд дунд шатанд суралцах суурь бүрэн тавигдсан байх ба өөрийгөө бүрэн илэрхийлж сурна.

B1 Дунд шат

Энэ шатны сургалтанд та англиар чєлєєтэй єєрийгєє илэрхийлж сурах ба зарим нэг энгийн сэдвээр асуудал дэвшvvлж ярьж сурна. Тусгай үгийн сан баяжуулах дасгалын дараа тухайн эхээ шууд хураангуйлан ярьж сурах болно.  Ємнєх хоёр шатанд vзсэнээ гvнзгийрvvлэн бататгах ба  англи хэлний   зөв бичгийн дүрэмд  бүрэн суралцана. Энэ шатанд суралцаж тєгссєнєєр дараачийн ахисан дунд шатанд суралцах боломжтой болно.          

 В2 Ахисан дунд шат

Англиар  өгөгдсөн материалуудыг уншиж ойлгож анализ хийх, бүх төрлийн үгсийн сан, өгүүлбэр зүй, дүрмийн  дагсал ажилбарууд дээр бие дааж ажиллаж сурна. Унших, ярих, сонсох бичих чадваруудыг сайн эзэмших ба ойролцоогоор 2500 орчим үгийн сантай болно. 

С1 Гvнзгий шатны сургалт

Энэ шатны сургалтанд та англи хэлийг бvрэн дvvрэн эзэмших зорилготой хvмvvст зориулагдсан ба англиар чєлєєтэй ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ шатанд суралцагчид нь шинжлэх ухааны сэдэвтэй зарим тєрлийн уншиваруудыг ойлгож ярих чадвартай болох ба  TOEFL IBT –ийн материалууд дээр ажиллаж  сонсож харилцан ярих чадварыг бүрэн  эзэмшинэ.  Бие дааж эссэ бичих чадвартай болно.

 

Түвшин

Түвшингийн тодорхойлолт

Хугацаа

Хүний тоо

Төлбөр/ 1 хүний/

А1-1, A1-2

Beginners/ анхан шатны

32 цаг 30-45 хоног

6-15

160,000₮

А2

Pre-Intermediate/дунд шатны өмнөх үе

32 цаг 30-45 хоног

6-15

160,000₮

В1

Intermediate/дунд шатны

32 цаг 30-45 хоног

6-15

180,000₮

В2

Upper Intermediate/дунд шатны дээгүүр

32 цаг 30-45 хоног

6-15

180,000₮

С

Advanced level/Гүнзгийрүүлсэн

46 цаг 60 хоног

6-8

240,000₮

Pro

Мэргэжлийн англи хэлний сургалт

30 цаг 20-30 хоног

4-8

260,000

Test

IBT toefl

45 хоног

2-4

560,000

Хүүхдийн анги

Энэхүү хүүхдэд зориулсан англи хэлний сургалт нь сонирхолтой зурагт карт ашиглан хичээл болгон дээр 10 шинэ үг цээжлүүлдэг. Мөн хувь хүний хөгжилд чиглэсэн хүүхдийн хялбаршуулсан үлгэр болон түүхүүдийг уншиж орчуулан харилцан яриа хэлбэрээр явагддагаараа бусад сургалтаас давуу талтай.

Зөвхөн яриа/Бүх насны/

Суралцагчийн англи хэлний түвшингээс шалтгаалан үгийн сан баяжуулан хичээл бүхэн дээр шинэ сурсан үгээ ашиглан харилцан яриа өрнүүлэн багш сурагчид хоорондоо ярилцдаг.

Элчингийн ярилцлаганд бэлгэх анги

АНУ-ын элчингийн ярилцлаганд орохоор төлөвлөж байгаа хүн бүхэнд бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө өгч, элчингийн анкет болох DS-160 маягтыг бөглөж, элчингийн ярилцлаганы цагийг авч өгөх ба бүх төрлийн материалийн орчуулгыг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.

Яриа болон Монгол багштай яриа голлосон сургалт

Манай ЯПОН хэлний сургалт нь Монголд үйл ажиллагаа явуулж буй бусад хэлний төвүүдтэй харьцуулахад сургалтын агуулгын хувьд соёлын болон видео хичээл голлон заах ба энэхүү аргаар япон хэлийг заахад тухайн суралцагчийн сонсгол, ярианы чадвар илүүцтэй түргэн хөгжиж, цаашид өөрөө суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлнэ.

Япон хэлний онцлог:

  • Түвшин бүрийн хичээлийг Япон багш заана.
  • Анхлан суралцаж байгаа сурагчдад зориулан Япон, монгол багш нар хамтарч хичээлийг явуулна.
  • Японд хэрхэн суралцах талаархи үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
  • Дан ганц хэл суралцаад зогсохгүй соёл, ёс заншлаа суралцана.
  • Ихэнх хичээл аудио, видео дээр тулгуурлан орно.
  • Яриа голлосон хичээл ихтэй.
  • Анги бүрдүүлэлтийн тоо цөөн.
  • Сургалтын иж бүрэн анги танхим
  • Үнэ төлбөргүй Япон хэлний ярианы клуб
  • Клубээр дамжуулан монголд ажиллаж амьдарч байгаа Японы судлаач эрдэмтдийн лекцэнд хамрагдаж халуун дулаан яриа өрнүүлнэ.

Манай давуу тал:

  • Оюутан бүртэй нэг бүрчлэн ажилладаг шавь төвтэй сургалттай.
  • Япон болон Монгол дадлага туршлагатай багш нар хичээл заадаг.
  • Бидний хувьд хэрэглэгч бол №1
  • Үнэ төлбөргүй оюутан бүрт зөвлөгөө өгдөг.
  • Таныг хэзээ ч уйдаахгүйгээр хэл заах аргыг бид эзэмшсэн. 

Япон хэлний сургалтын сонголт болон үнэ:

Анги

Хугацаа

Нийт цаг

7 хоногт

Хичээл

Үнэ /1 сар/

Хуваарь

Анхан шат

3 сар

150

3-4 удаа

2 цаг/ 2цаг 15минутаар/

120,000

Өдөр/орой

Видео хичээлд тулгууралсан анхан шат

2 сар

90

2-3 удаа

2 цаг

110,000

Өглөө/орой

Дунд шат

3 сар

150

3-4 удаа

2 цаг/ 2цаг 15минутаар/

140,000

Өдөр/орой

Видео хичээлд тулгууралсан  дунд шат

2 сар

100

2-3 удаа

2 цаг

130,000

Өглөө/орой

Шалгалтанд бэлтгэх сургалт

-

60

3 удаа

3 цаг/45 минутаар/

1 цаг- 8000

тохирно

Ганцаарчилсан сургалт

-

-

3 удаа

2 цаг

1 цаг- 8000

тохирно

ЯПОН ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ

Клубын зорилго

Манай төв нь япон хэл, судалдаг залуус болон өөрийн Япон хэлний сургалтын оюутнуудын хэл, ярианы түвшинг хичээлийн бус цагаар үнэ төлбөргүй дээшлүүлэхийн хажуугаар Японы соёл, ёс, заншилын талаархи мэдлэгийг харилцан солилцож, санал бодлоо илэрхийлж суран Япон соёл сэтгэлгээтэй бус Монгол соёл, сэтгэлгээтэй Япон хэл эзэмшсэн нийгмийн идэвхитэй залуусыг бэлдэхэд оршино.

Scholarship гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэдэг үгнээс гаралтай. Тэр ч утгаараа оюуны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг. Харин манайхан тэтгэлэг гэдэг үгээр орлогогүй, ядуу хүнд өгдөг тусламж хэмээн ойлгох хандлага, сэтгэхүй бий.

Тэтгэлэг нь хоёр төрөлтэй. Scholarship нь хичээлдээ сайн, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, бусдад үлгэр дууриал болж, манлайлж чаддаг оюутнуудыг сурахад дэмждэг. Харин Grant гэдэг нь эрдэмтэн, судлаачдад судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, төсөл хэрэгжүүлэхэд нь олгодог санхүүжилт юм. 
Ер нь бакалаврын сургалтад тэтгэлэг олох хэцүү. Учир нь бакалаврын сургалтаар нэлээд ерөнхий мэдлэг олгодог, олон оюутан суралцдаг, 4 жил үргэлжилдэг. Хэдхэн жилийн өмнө хаалттай, ядуу буурай Монгол орны оюутан гэдгээр нь бакалаврын сургалтад тэтгэлэг олгодог байсан бол одоо тийм биш болсон. Харин магистр, докторын түвшинд сурахад тэтгэлэг олдох илүү боломжтой. Учир нь тодорхой судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, мэргэшиж ирдэг бөгөөд 2 жил суралцдаг.

Тэтгэлэг ямар хэмжээтэй байдаг вэ?

Тэтгэлэгийн хэмжээ хэд ч байж болно. Сургалтын төлбөрийг нь бүтэн даах, эсвэл тодорхой хувийг нь оюутан өөрөө, үлдэх хувийг нь сургууль, байгууллага даах хэлбэрүүд бий. Глобал Удирдагч Хөтөлбөрөөс олгодог тэтгэлэг бол АНУ-ын Дикинсоны их сургуульд суралцахаар шалгарсан оюутан сургалтын төлбөрийнхөө 40 орчим хувийг өөрөө төлөх, үлдэх 60 гаруй хувийг хөтөлбөрөөс даалгах нөхцөлтэй. Үнэхээр сайн сурч, хөтөлбөр болон сургуулиас тавьдаг шаардлагуудыг амжилттай биелүүлээд байвал тэтгэлэгээ 5 хүртэлх жилээр сунгах, бүр гурав дахь жилээсээ бүрэн хэмжээний тэтгэлэг ч авах боломжтой юм.
Энэ бол маш ховор боломж. Учир нь АНУ-ын их, дээд сургуулиудад гадаад оюутан сурахад 2 дахин өндөр төлбөр төлдөг. Харин тус хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг Дикинсоны их сургуулийн оршдог North Dakota муж нь гадаад оюутнуудыг татах бодлого барьж буй учир төлбөр нь тус мужийн оюутнуудтай ижил байгаа аж. Ингээд хямд төлбөрийнхөө зөвхөн 40 хувийг өөрөө төлнө гэдэг бол маш ховор боломж юм. 

Тэтгэлэгийг хэнд олгодог вэ?

Мэдээж хүнд зүгээр мөнгө өгөхгүй учир тэтгэлэг бүр өөрийн нөхцөлтэй. Хамгийн гол нь гадаад хэл. Тус хөтөлбөрийн шугамаар явсан зургаан оюутны том давуу тал бол TOEFL-ийн өндөр оноо буюу дээд тал нь 633, доод тал нь 513 оноо байжээ. Мөн тухайн оюутан сурлага сайтай байх, спортын, урлагийн, эсвэл бусдыг удирдан зохион байгуулах авьяастай, нийгмийн идэвхтэй байх ёстой. Цаашлаад очсон орон нутагтаа сайн дурын ажилд оролцож, бусдад яриа хийж, идэвхтэй амьдрах, суралцах ёстой юм. Тэгэхээр сурлагын дүн, ACT, SAT зэрэг шалгалтуудад авсан оноо, сургуулийнхаа оюутан, сурагчийн зөвлөлийн дарга, гишүүн, сургуулийн спортын багийн тамирчин байсан эсэх нь маш чухал. Бид үүнийг “хэнхэг” гэж буруу ойлгодог. Гэтэл энэ бол гадаадын сургуулиудад тухайн хүний хэр зэрэг нийгэмшсэнийг харуулах гол үзүүлэлт болдог. 

Магистрт сурах тэтгэлэг авахад мэдээж ажлын туршлага, мөн тодорхойлолт захидлууд (Letters of Recommendation) чухал. Багш нартайгаа ойр дотно байж, хамтарч төсөл хэрэгжүүлэх зэргээр өөрийгөө таниулж чадсан бол сайн тодорхойлолт бичиж өгдөг. Чухам энд том болон жижиг сургуулийн ялгаа тод харагддаг. Тухайлбал, нэг лекцийн танхимд 300-400 хүн суудаг, 30-40 мянган оюутантай том сургуульд багш нартаа өөрийгөө таниулах, ойр ажиллах, байнга холбоотой байх боломж бага. Харин жижиг сургуульд их. Таньж, мэддэг багш сайн тодорхойлолт бичдэг, харин мэдэхгүй багш ерөнхий, товч тодорхойлдог. Тиймээс бакалаврт жижиг сургуульд сурч, магистрт том сургуульд сурахад зүгээр байдаг. 

ГУХ доорх шаардлагуудыг тавьдаг. Үүнд: 

1.  Ерөнхий боловсролын сургуулийг B үнэлгээнээс дээш дүнтэй төгссөн
2.  TOEFL-н шалгалтын 525 (цаасаар), 195 (компьютерээр)-аас дээш оноо авсан
3.  Удирдах чадвар болон нийгмийн идэвхитэй эсэхийг тодорхойлсон сургуулийн болон албан газрын тодорхойлолт. /ГУХ-т оролцох оюутнууд сурлагын өндөр амжилт үзүүлсэн байх ёстой/
4.  500-1000 үгтэй эссе. Эзэмших боловсрол болон удирдах чадвар тань таны мэргэжлийн зорилгодоо хүрэхэд ямар үүрэгтэй байх, АНУ-д суралцсанаар Монгол улсынхаа ирээдүйн хөгжилд ямар хувь нэмэр оруулах зорилготой талаар бичсэн
5.  АНУ-д амьдарч, суралцах санхүүгийн баталгаа

TOEFL гэдэг нь Test of English as a Foriegn Language гэсэн үгийн товчлол юм. Энэ нь Англи хэл нь төрөлх хэл биш хүмүүсээс Америкийн их, дээд сургуульд суралцах хэлний чадварыг тогтоох зорилготой авдаг англи хэлний түвшин тогтоох шалгалт юм.

Америкийн Нью Жерси мужийн Принстоны Education Testing Service (ETS) хэмээх боловсролын байгууллагаас TOEFL -ийн шалгалтыг зохион байгуулж авдаг.

Энэ байгууллагаас TOEIC (Test of English for International Communication), SAT (Scholastic Assessment), GMAT (Graduate Management Admission Test), GRE (Graduate Record Examinations) зэрэг олон стандарт тестүүдийг гаргадаг юм.

Англи хэлний ийм олон стандарт тестүүд байдаг хэдий ч TOEFL бол хамгийн чухал шалгалт юм. ETS буюу боловсролын тустийн байгууллага энэ шалгалтыг 1965 оноос эхлэн авч эхэлсэн. Жил болгон TOEFL ийн шалгалтыг дэхий дээр 1250 гаруй тестийн төвд бараг 1 сая хүн өгдөг юм. АНУ болон Канадын 2500 орчим коллеж болон их сургууль нь англи хэлээр ярьдаггүй орнуудын оюутнуудаас тухайн сургуульд элсэх нэг шалгуур болгож энэхүү шалгалтыг авдаг юм.

IBT TOEFL –ын шалгалт нь дараах 4 хэсгээс бүрддэг бөгөөд та өөрийгөө:

Хэсэг

Тайлбар

Тестийн Хугацаа

Асуултын тоо

Авах ёстой оноо

Унших

  • 3-5 текст уншиж асуултанд хариулна.
  • 1 текст нь 700 үгтэй.
  • 1 текст нь 12-14 асуулттай

 

60-100 минут

36-70 асуулттай

0-30

Сонсох

  • 3-5 минутын хугацаатай 4-6 лекцийг сонсож, 1 лекц нь 6 асуулттай.
  • Тус бүр нь 3 минутын урт 2-3 харилцан яриа сонсож, 10-15 асуултанд хариулна

 

60-90 минут

34-51

0-30

Засварлах

 

10 минут

-

-

Ярих

  • 2 танил сэдвээрээ өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ. 15 сек бэлдэж 45 сек ярина.
  • 4 сэдвээр эхлээд уншаад, сонссоны үндсэн дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх даалгавар. 20 сек бэлдэж 60 сек ярина.

 

20 минут

6 даалгавартай

0-4 оноог 0-30 онооны хэмжүүрт    шилжүүлнэ

Бичих

  • 3 мин уншиж, 2 мин сонссон сэдвээрээ бичгээр бодлоо илэрхийлэх, \150-225 үгтэй байна\
  • Тухайн өгсөн сэдвээр эссе бичих \ 300 үгтэй бай

 

50 минут

2 даалгавартай

0-5 оноог 0-30 онооны хэмжүүр лүү шилжүүлнэ

Нийт оноо

 

 

 

0-120

IELTS нь Англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж түүнээс дээш төвшний хүмүүст хамааралтай шалгалт юм. test.

IELTS нь тодорхойлсон хэдэн улс болох Англи, Шинэ Зеланд, Канадын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний Олон улсыг шалгалт гэж хэлж болно. Австралид суралцахыг хүсэгчид заавал энэ шалгалтыг өгж зохих оноог авсан байх шаардлагатай байдаг. Австралийн оюутны визийг IELTS-ийн оноогүйгээр авах ямар ч бололцоо байдаггүй бөгөөд TOEFL-н өндөр оноог ч хүлээн зөвшөөрдөггүй. Бусад өндөр хөгжилтэй орнуудад IELTS эсэвл TOEFL-н оноог зайлшгүй шаарддаг. Гэвч IELTS-н оноог ихэнхи Америкийн Их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрдөггүй. Харин Канадад IELTS болон TOEFL-н аль аль нь хүчинтэй байдаг байна. Сүүлийн үед Америкийн зарим институтууд тодорхой зорилгоор IELTS-г хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. 

* -IELTS нь Англи хэлний мэдлэгийг сорьсон шалгалт бөгөөд өндөр буюу тэнцэх оноо нь 6.0 буюу түүнээс дээш байдаг.

* -Тестийг та хэдэн удаа ч авч болох бололцоотой. 

IELTS нь дараахь үндсэн 4 чадварыг үнэлэн дүгнэдэг. Үүнд: 

1. Сонсох хэсэг:

  Сонсох хэсэг нь зо минутийн дотор 40 асуултыг гүйцэтгэдэг. Бичигдсэн текстийг ганцхан удаа сонсгох боловч асуултаа унших түүнд хариулах цагийг хянагч олгодог. Нийтдээ 4 хэсгээс бүрдсэн сонсох хэсгийн эхний хоёр хэсэг нь нийгмийн хэрэгцээг гаргадаг бол сүүлийн хоёр хэсэг нь нөхцөл байдал болоод боловсрол, сургалтын талаар түлхүү байдаг. Жич: Ойролцоо дуудлагатай үгсийг ихэвчилэн сонсох хэсэгт оруулсан байдаг. Хариултууд нь хоорондоо ойролцоо шууд сонгохоор бус харин логиктой байдаг.

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.