Оюуны Санд
  Видео
Нүүр хуудас  /   Зуныхаа амралтаараа АНУ-д ажиллаж аялах хөтөлбөрт хамрагдч
« Буцах

Зуныхаа амралтаараа АНУ-д ажиллаж аялах хөтөлбөрт хамрагдч


Сайн уу Найзуудаа
Намайг Ариунзаяа гэдэг.Өнгөрсөн зуны амралтаар энэхүү хөтөлбөрт хамрагдаж явсандаа туйлын баяртай байдаг оюутнуудын нэг нь гэж өөрийгөө танилцуулж болох байх аа.
Хүн болгон өөр өөрийн амьдралын үнэлэмж,зорилго тэмүүлэлтэй байдаг.Мэдээжийн хэрэг 21р зуунд залуус бидний амжилтнд хүрч сайхан амьдрах хамгийн чухал тулгуур бол боловсрол. Асар хурдацтай хөгжин даяаршиж буй энэхүү хавтгай дэлхийд бидний бусдад хүлээн зөвшөөрөгдөх, өөртөө итгэлтэй байж эх орон гэр бүлдээ хэрэгцээтэй хүн болоход англи хэлний мэдлэг дээгүүр тавигдах хэрэгцээ гэдэгтэй ч хүн бүр эвлэрэх байх. Энэхүү хөтөлбрөөр дамжин хэлний мэдлэгээ сайжруулах гэсэн олон Монгол залуус Америк орныг зорьж байгааг би харсан. Тэнд очсон тэдгээр залуус хэзээ ч харамсахгүй алхам хийсэн болов уу гэж би боддог. Хамгийн гол нь бид тэнд мөнгө хийх гэж очоогүй гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Бас их сайн бэлтгэл хэрэгтэй юм билээ. Сайхан аялалын тал нь сайн бэлтгэлээс шалтгаалдаг гэж үнэн шүү. 
Тэнд очоод 3сарын турш мөнгөө зарцуулах,хоолоо бэлтгэх гээд л бие даасан амьдралыг их сурсан даа. Бас бидний төлөө ажил хийдэг ээж аав нарынхаа зовлонг бага ч гэсэн ойлгож мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн. Зөв найз нөхдөө олж сайхан харилцаатай амьдрах нийгмийн харилцаанд ч суралцсан гэж бодож байна. 
Гадны орон гэхээрээ сайхан,диваажин гэж хошууран эх орноосоо дайжин явч буй залуусыг даган хэдэн сар жилээр явах сонголтын өмнө энэхүү 3сарын хөтөлбөрт хамрагдснаар хүний өөрийн эх орон гэдэг ямар их сайхан,сэтгэлд ойр,аз жаргалын өлгий юмбэ гэдгийг мэдэрсэндээ би туйлын баяртай байдаг. Тэнд аймар муухай,онцгүй, нтр огтоос биш харин ч үзэж харах юм ихтэй,хүмүүсийн харилцаа,нийгмийн зохион байгуулалт,сэдсэн бүтээсэн зүйл нь маш мундаг,сонирхолтой гоё. Нэг талаараа тэднийг сонжин таашааж байв ч нөгөө талаараа өөрийгөө голох,тэдэнтэй харьцуулах үйлдэл бодол санаанд ихээр явагдаж хурдан л өөрийн нутагтаа очиж өөрийн хүссэл зоргоор илүү ихийг нэмж сурч,бүтээж,хөгжихийг хүссэнээ нуух юун..
Анх очоод танилцаж байх үед эх оронч,ирээдүйн мөрөөдөл тэмүүлэлээ хуваалцаж байсан нэг найз маань буцах болоод ирэхэд тэндээ үлдэх сэдэлтэй болсонг та бүхэн сонсоод тэнд тийм л хүнийг дурлуулам амьдрал,нийгэм байгааг анзаарч болох байх. Монголд тийм нийгэм бий болгоход “миний зүгээс юу хийж болох” талаар магадгүй хүн бүр дор дорноо бодож ирдэг юм шиг санагдсан. Хэрэв чи сэргэлэн,ухаантай ,ажигч гярхай бол чамд тэндээс олж авах асар их зүйл байгаа шүү! wink emoticon
Гадны оронг хошууран зорих сонирхол асар ихээр бий болсон wink emoticonодоогийн залуусд энэ төрлийн хөтөлбөр маш сайн бэлтгэл болно гэдэгт би итгэж байна. Эцэг эхчүүд ч бас дэмжих байх. Тогооноосоо гараад үзсэн хүмүүсийн харах өнцөг,сэтгэлгээ нь ч тэр өргөжин хөгжиж ирдэг. Хэрэв чи хайнга хэнэггүй 3сар амьдраагүй бол тэр шүүдээ. Хамгийн гол нь зуучлуулж явах газраа сайн сонгоорой. Би “ТАРГЕТ КОНСАЛТИНГ”аар явсандаа өөрийгөө азтайд тооцдог. Хамгийн хямд өртөгтэй зуучлуулах газар гэж хэлж болно. Гэхдээ хэрэв чи явах гэж байгаа бол бүх юм төгс байх эсэхийг би мэдэхгүй. Учир нь жил бүрийн хүүхдийн тоо,тэндэхийн ажиллах хүчний хэрэгцээ,АНУ эдийн засаг зэргээс шалтгаалж бидэнд алдагдал бий болох уу,ашиг бий болохуу гэдэг нь тодорхойлогддог гэдгийг санах хэрэгтэй юм билээ шүү.
Ямартай ч зоригтой алхам хийж,үзээд алдахыг хүсье. Мөн сүүлийн 7хоног заавал аялалд яваарай!!! Үнэхээр гол зүйл нь тэр шүү. Заза баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсч байна Edu Target Cons MConsulting

— in New York, NY, United States.

 

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2020 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.