Оюуны Санд
  Видео
Нүүр хуудас  /   Ажлын туршлага-Амьдралын гараа
« Буцах

Ажлын туршлага-Амьдралын гараа


 

Ажлын туршлага-Амьдралын гараа

                                                            /Хувь тавилантайгаа эвлэрч бус хувь тавиланг бүтээж амьдар/

Монголчуудын дийлэнхи хувь нь сургуулиа төгстлөө  эцэг эхээрээ бүрэн тэжээлгэж зарим нь үр хүүхэдтэй болсон ч тэжээлгэх ёстой мэтээр сэтгэж өөрсдийгөө эрхлүүлж буй явдал ямар их эмгэнэл вэ?

Зорилго, мөрөөдөл хэмээх цаг хугацаа, хөдөлмөр, зүтгэл  шаардсан оргил өөд би мацахдаа  яаж хүрэх тухайгаа төсөөлж хэрэгжүүлж чадаж байгаа учраас ажлын туршлага, амьдралын гараагаа хаанаас эхлэсэн түүхээ хуваалцахын тулд

  1. Ажлын туршлага-амьдралын гараа

  2. Залууст тулгамдаж буй асуудал

  3. Шийдвэрлэх арга зам хэмээн эсээгээ 3 хэсэгт задлан бичлээ.

Ажлын туршлага-амьдралын гараагаа 10-н жилийн амьдралаасаа эхлэх нь зүйтэй. Зөвхөн оюутан болоод л амьдрал эхлэх бус хүүхэд наснаасаа эхлүүлж зорилготой амьдраснаар зөв замаар явна. Ажлын туршлага зорилгоос минь үүдэлтэй. Зорилго минь хувь заяатайгаа эвлэрч чадахгүйгээс үүдэлтэй.

Боловсролтой болохгүй бол миний цаашлаад үр хүүхдийн минь  ирээдүй 2 үе магадгүй түүнээс ч олон үе доод давхрагад харьяалагдаж амьдрахыг үгүйсгэхгүй учраас боловсролтой болох нь цаашлаад хөгжих нь чухал  гэдгийг 10-н жилийн охин ухаарсан. Түүний хамгийн их хор шарыг хөдөлгөдөг үг нь чи өөрөө бүхнийг хийх ёстой хийж чадахгүй бол хохир гэдэг үг.

Ээж минь чи өөрөө биеэ дааж өөрийгөө авч явах ёстой гэдэг шаардлагыг тавьдаг учраас 8-р ангиасаа эхлэн ээжээрээ бэлдүүлдэг хичээлийн хэрэглэлээ өөрөө бэлдсэн түүх минь зун эгчийнхээ дэлгүүрт сууж өглөө 6 н цагт босож орой 23:00 цагт ихэвчлэн унтдаг байсан зуны 2 сарын хөдөлмөрийн үнэлэмж 120000 төгрөгөөр эхэлсэн.

10-р ангид орох жилээ ДЗМОУБ-ын дэргэдэх“Хүслэн” ХОУЗ-ын тэргүүнээр сонгогдож  аймагтаа хүүхдийн сонин томчуудын тусламжтайгаар гаргаж түүндээ сэтгүүлч хийж, Mercy Corps –ОУБ-ын төслийн уралдаанд “Бид Залуу элч”- төсөл бичиж аймгийнхаа ТҮ-тэй хамтран Хүүхдийн нэвтрүүлэг гаргаж, хүүхдийн чуулган, сайн үйлсийн аян зэрэг олон ажлуудыг өөртөө итгэж чадсан учраас  зохион байгуулж хөгжиж цаашлаад үе тэнгийн найзууд дүү нартаа нөлөөлж тэдний эрх ашиг, хөгжлийн төлөө зогсдог байсан үе минь миний зөв эхлэл байсан.

Сурч мэдсэн бүхэн надад боломжийг нээж өгсөн жишээ нь үндэсний чуулганд оролцож Бразил явах шилдэг залуусын нэгээр шалгарч, өндөр онооны тэтгэлэгт хамрагдаж  өнөөдөр өөрийн сонирхсон нийгмийн ухааны чиглэлээр МУБИС-д 100% тэтгэлэгтэй суралцаж байна.

Төлбөрийн асуудлаас болоод сурч чадахгүй байх гэсэн айдас ард хоцорч их сургуулийн 4-н жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлж боловсрох хэрэгцээгээ хангах ёстой гэсэн шаардлага тавьж  1-р курсын намар “Office  restaurant pub”-д цагийн зөөгчийн ажилд орсон. 11-цагийн турш ганц хоёр л амралттай зогсоо байдлаар ажиллаж зөөгч гэх номхон хүлцэнгүй дүрд тоглохдоо зорилгоо үргэлж санаж өөрийгөө хурцлах, боол мэт буй өөрийгөө энд би  байх ёсгүй хүн дээ гэж огшоох сэтгэлээр ажлын хажуугаар өөр ажил хайж Global bridge компаны  kerasys шампуны сурталчилгааны ажилтанаар ажиллаж заваараа агуулахад ажилладаг байсан. 2-р курсдээ Нисэхийн мини маркет кассаар ажиллаж зун ажиллахаасаа татгалзаж өөрийгөө хөгжүүлэхийн тулд орон нутгийн тойрогт нэр дэвшсэн гишүүний сонгуулийн штабт ажиллаж би-ээ мэдэрч цаашлаад хөгжиж чадсан.

Бид бүх зүйлд шан авах гэж улайрах хэрэггүй. Харин хөгжих гэж улайрах хэрэгтэй .Энэ бол миний гол зарчим. Холбоо, клубүүдэд  ажиллаж сайн үйлсийн аян, хөгжлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж өөрөө хөгжиж алдаан дээрээ суралцаж байсан минь мөн л миний ажлын туршлага.

Харин бидэнд нийтлэг ямар асуудал тулгардаг вэ?

Энэ асуудал хүн бүхэнд тулгардаг.Надад ч бас. Victoria center-ийн хоёр давхарт хүрээд ир тоглоомын төвийн оператор, эсвэл ирээд уулз гээд таслах зар яалтачгүй oriflame байна. Очтол яг л бодож байсанаар Oriflame. Сэнхрүүлэх гэж 500,1000 төгрөгийн сургалтанд 2,3-н цаг суулгадаг.

Цагийн ажилд авна гэсэн зараар очиж анкет бөглөн 5000-төгрөгийн хураамж төлтөл одоо шууд ажилдаа оч гээд худлаа дугаар зохиож хэлж өгсөн хууль бусаар мөнгө олж буй эгчид луйвардуулсан түүх ч миний амьдральд бий.

Оюутны хөдөлмөрийг хууль эрх зүйгээр зохицуулагдсан, ажил олгогчдын том сүлжээг хянах хяналт монголд байхгүйгээс оюутан залуус хохирч буй асуудал нийтлэг байна.

Мөн оюутан залуус зорилгогүй байгаа нь нийгэмд зохицон амьдрахад олон асуудал тулгарч шинэ зүйл мэт хөл алдаж байна.

Залууст тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Алдаа оноо аль аль нь байсан миний туршлага  оюутны хөдөлмөрийг мөлжих, хууль бусаар ажилд зуучлах зэргээс сэргийлсэн хуулийн тогтолцоо, ажил олгогч байгууллага оюутны чадварыг дүгнэх механизм зэрэг залуу үеээ дэмжсэн бодлого зохицуулалтыг шаардлагатай гэж дүгнэсэн.Мөн орон нутгийн холбоодууд оюутны хөдөлмөр эрхлэлтийн биржтэй, мэдээллийн төвтэй болвол шинэ оюутны урмыг мохохоос сэргийлж чадна.

Алдах болов уу гэж айсандаа байрандаа хөдлөлгүй байснаас алдаа оноог тэнцүүхэн хүртэж туршлага хуримтлуулах нь чухал. Гэхдээ Ямар түвшинд өөрийгөө төсөөлж чадна тэр түвшиндээ л байна. Зөвхөн амь залгуулах төдий ажиллах уу эсвэл хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлж хөдөлмөрлөж хөгжих үү таны сонголт .

 Хэн нэгэн хүний нөлөөллийн үгэнд бус өөртөө итгэсэн итгэл минь өнөөдрийн би-г бүтээж чадаж буй нь миний  амьдралын гарааг зөв эхлүүлсэн.

 

Зорилго чиний хаашаа алхах зүгийг заана.

Харин чи дээд цэг хүртэл буцал


 

Танилцуулга

Овог: Оюунбилэг

Нэр: Чулуунчимэг

Сургууль: Монгол Улсын Боловсролын Сургууль 

Дамжаа: 3-р курс

 

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.