Оюуны Санд
  Видео
Нүүр хуудас  /   Том хүүхдүүд
« Буцах

Том хүүхдүүд


Том хүүхэд

Та хэрвээ анзаарсан бол гарчиг маань ганц тоо байгаа биз. Угаасаа би энд бусдын тухай онол биш өөрийн үзэж туулсан, басхүү ухаарч ойлгосон зүйлээ л мэддэг юм шиг мэдэмхийрэе.

Би одоо 18 настай. Хууль намайг хүүхэд биш ээ гэж дөнгөж саяхан хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэхдээ л дотоод ертөнц маань хүүхдээрээ, асуудалд хандах өнцөг маань гэнэн хэвээрээ л байна. 5-р ангиа төгсөж байх үедээ “9-р ангиа төгсөх тэр үедээ би жинхэнэ том хүн болох байх аа” гэж дотроо мөрөөдөж байсан маань худлаа биш, харин 12-р ангиа төгсөхдөө тэр битгий хэл оюутан болсон атлаа огтхон ч том болсон юм шиг санагдахгүй байна. Миний 5-р ангидаа бодож байсан зүйлс хэвээрээ, тэр үед байсан бодлууд маань отхон ч өөрчлөгдөөгүй байгаа гэдэгт таныг итгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсье.

Ээж маань “Том болчихоод....” гэж загнахад надад хүүхэд байх үеэс маань хэдэн зуун дахин илүү хариуцлага, мэдлэг, чадвар, мөнгө хэрэгтэйг ойлгодог. Хийсэн алдаа минь хүртэл гэнэн томоогүй гэж харагдахгүй, авьяас чадваргүй гэж үнэлэгддэг болчихсон, цаг хугацааг урсан өнгөрч байгаа тоолуур мэтээр ашиглалгүй, утга учиртай үнэ цэнэтэй хэмжүүр мэтээр ухаалгаар ашиглахгүй бол хоосон хоцроно гэдгээ мэддэг болчихсон, өөрөө олоогүй ч хөлс хөдөлмөрийн үнэртэй мөнгөнд хайр гамтай ханддаг болчихсон тийм өөрийгөө хүүхэд гэж тодорхойлоогүй юм шүү.

Харин солонгос киноны хөөрхөн ахад дурлачихаад бүтнэ гэж итгэдэг, автобусны урд талын хаалгаар биш дундуур нь ороод хээв нэг суудал дээр суучихдаг, хичээл орсонгүй гэж уурладаг нэгэн биш харин ашгүйдээ гэж алгаа ташдаг тэр өөрийгөө би хүүхэд гэж тодорхойлсон юм шүү.

Яг ямар хүнийг том болсон гэдэг юм бол. Ихэнхи хүмүүс “Хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай хүн” гэж хариулдаг юм билээ. Харин минийхээр бол хийж байгаа зүйлдээ итгэлтэй, хэнээс ч хараат бус, эрх чөлөөтэй, өөрийнхөө шийдвэрт эзэн байж чаддаг тэр хүнийг л жинхэнэ том болсон хүн юм байна гэж бодох болсон. Хариуцлагаас айдаггүй, хийсэн зүйлдээ эзэн нь байж чаддаг тийм хүн. Тэд хэний ч гарыг харалгүй бүх нөөц бололцоог өөрийгөө гэдэгт итгэдэг, тэд ирээдүйд алдаа байгаа гэж айлгүй боломж байгаа гэдэгт итгэж хөдөлмөрлөдөг, тэд бусдад таалагдах гэж биш өөртөө таалагдах гэж тэмцдэг, тэд оюун бодлоо дүүрчихлээ гэж ихэрхдэггүй дундуур байна гэж сэтгэлээ чилээдэг.

Нийгэм тэр аяараа биднийг нас, биеийн маань хэмжээгээр л том болсон гэж дүгнээд байна шүү дээ. Гэхдээ Том хүний шалгуур нас, биеийн хүчтэйд байдаггүй юм харин хүний оюун бодол зүрх сэтгэлийн хүчинд байдаг. Би тэд гэж хэлсний учир нь би тэдний харьяалалд орох том хүн болоогүй гэдгээ батлах гэж оролдсон юм.  Харин яаж тэдэн шиг болох вэ?

Энэнд ямар ч хариулт байхгүй. Байх ч учиргүй бид өөрсдийгөө олох, өөрсдийнхөөрөө том болоход ямар нэгэн төгс хариулт байхгүй учиргүй. Энд хариулт байвал бидний цорын гэсэн утга учир үнэ цэнээ алдах болно. Хүн бүрийн дотоод ертөнц өөр учраас хүн бүрт өөр өөр хариулт хэрэг болно.

Нэр: Оюун-Эрдэнэ

Сургууль: МУИС-ОУХНУС

Дамжаа: 1-р курс

Таргет Консалтинг Боловсролын Төв

Хамтын ажиллагаатай байгууллагууд

  • Oxford International
  • Education Group
  • Education UK
  • Education USA
  • Education Canada
  • United States of America - Embassy
  • Japan - Endless Discovery
  • Study in Australia
  • Mn
Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж 14, Net Capital 11 давхар

+976 88081202; +976 88081303
info@edu-tc.com, tcmongolia@gmail.com

2019 © Таргет Консалтинг Боловсролын Төв

Хөгжүүлэгч  GLOBAL CMS™

Онлайн Бүртгэл



Нууцлалын мэдээлэл:  Мэдээллийг бусдад дамжуулах аль эсвэл задруулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.